Fotogalerie

Экстейншиний арга зүй - сургагч багшийн сургалт

ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний хүний нөөцийн чадавхийг аймгийн төвшинд бэхжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний сургагч багш бэлтгэх” сургалтыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”, ХААҮШУОНТ хамтран 2019 оны 10-р сард зохион байгуулж, 12 аймгийн мэргэжилтнүүдийг хамруулсан. Ач холбогдлыг нь оролцогчид, ХХААХҮЯ болон ХААҮШУОНТ өндрөөр үнэлсэн тус сургалтыг 2020 оны 1-р сард дахин зохион байгуулж, өмнөх сургалтад хамрагдаж амжаагүй Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын ХХААГ-ын нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын хөдөө аж ахуй, ЖДҮ, худалдаа үйлчилгээний бодлого хариуцсан мэргэжилтнүүдийг оролцууллаа.