2017.12.04
ХХААХҮЯ нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хөдөө аж ахуйн их сургууль болон бусад эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Ургамал хамгааллын хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, хөрсний задлан шинжилгээ хийдэг лабораториуд болон аймаг орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын газар зэрэг хөрсний чиглэлээр туршилт судалгаа, сургалт зохион байгуулан ажилладаг эрдэмтэн судлаачид багш, агрономч, байцаагч нарын төлөөллөөс бүрдсэн нийт 150 орчим хүн оролцлоо.