Fotogalerie

Улаанбаатар хот: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн технологи, инноваци”

“ТХАА” төсөл, ХХААХҮЯ, ХААИС хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн технологи, инноваци” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тус бага хурал нь 2021 оны 11-р сарын 24-ны өдөр танхимын ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хуралд нийт 150 гаруй салбарын мэргэжилтнүүд оролцож, ХХААХҮЯ, ТХАА төсөл, ХААИС, УГТХ, МТҮХ, Арвин хур ХХК-ийн судлаач, мэргэжилтнүүд сонирхолтой итгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүллээ.