Fotogalerie

Дорнод, Хэнтий амгуудад “Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх нь”сургалт

Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь 2019 оноос эхлэн ХААЗД-ыг орон нутагт нэвтрүүлэхэд ХХААХҮЯ-ыг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн онд хэд хэдэн удаагийн практик сургалтуудыг баруун бүсийн (Завхан, Ховд, Увс, Говь-Алтай) тариаланч, ногоочдод зориулан зохион байгуулсан билээ. Оролцогчдын хэрэгцээ шаардлагын дагуу Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан 2022 оны 04 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд “Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд Дорнод, Хэнтий аймагт тус тус зохион байгууллаа.