Fotogalerie
Зургийн цомог 2024:
Газар тариалангийн хөгжил-2024 “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурал
Их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн хөгжил 2024” “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурлыг 4 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд ХААИС-дээр зохион байгуулав. “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Доктор.Георг Гүггенбергер “Хөрсний үржил шимд ялзмаг, хөрсний организмуудын гүйцэтгэх үүрэг”, Ноён. Юрич Лоссие “Автомат удирдлагатай талбайн робот: Хөдөө аж ахуйн техникийн хувьсгал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, Хатагтай Г.Ганцэцэг “DINAK-ийн арга зүйд суурилан хийсэн ХАА-н тогтвортой байдлын үнэлгээний үр дүн”-г уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод танилцуулав.
