Fotogalerie
Фото зургийн галерей сонгох 2019 :
Сонголт хийх үү:
“Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал"
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, ХААИС, УГТХ-тэй хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал - Монгол, герман мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт УГТХ-ийн Хөрс, агрохимийн лаборатори, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Хөрс, агрохимийн лаборатори, ШУА-ийн Газарзүй – Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын лаборатори, МХЕГ-ын төв лаборатори, МУИС-ийн Хөрсний лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 50 гаруй мэргэжилтнүүд, хөрс судлаачид оролцлоо.
