Хэвлэн нийтлэл / Мэргэжлийн өгүүлэл
ДЛЖ Товхимол 473-474: Хог ургамалтай механик аргаар тэмцэх нь
Бид энэ удаад Германы Хөдөө аж ахуйн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ДЛЖ-Товхимолын 473-474 дугааруудыг Герман хэлнээс орчуулан хүргэж байна. Энэ удаагийн дугааруудад үр тариа болон буурцагт ургамлын тариалалтад хог ургамалтай механик аргаар тэмцэх нь сэдвийг онцолсон бөгөөд тариалалтын өмнөө хөрсөө хэрхэн бэлдэх вэ, борной, сийрүүлэх багаж зэргийг ашиглахад юуг анхаарах вэ, эдгээрийг хэрхэн зөв тохируулах вэ зэргийн практик жишээ, зөвлүүмжүүдийг багтаасан байна.
Хог ургамалтай механик аргаар тэмцэх нь органик газар тариалан амжилттай эрхлэхэд чухал үүрэгтэй. Уламжлалт газар тариаланд ч гэсэн хог ургамлын химийн бодисын тэсвэр нэмэгдэж, ашиглах боломжтой үйлчлэх бодисуудын тоо цөөрч байгаатай холбоотойгоор хог ургамалтай механик аргаар тэмцэх сонирхол улам бүр нэмэгдэж байна.
Эх сурвалж: https://www.dlg.org/de/landwirtschaft/themen/dlg-merkblaetter
ДЛЖ товхимол 447 - "Хөдөө аж ахуйн цахимжуулалт"
Хөдөө аж ахуйн цахим шилжилтийн үйл явц дөнгөж гарааныхаа үе шатанд яваа бөгөөд цаашид эрчтэй урагшлах төлөвтэй байна. Аливаа шинэчлэл эрсдэл дагуулдаг жишгээр ХАА-н цахимжуулалт ч мөн давуу талуудын хамт зохих эрсдэл дагуулж буй. Бид технологийн энэхүү дэвшлийг туулах явцдаа утга, агуулгыг нь бүрэн ойлгож амжаагүй олон сэдэв, шинэ нэр томъёонуудтай тулгарч байгаа билээ. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээг нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтрүүлэх, өргөжүүлэх үйл явцыг цахимжуулалт гэж нэрлэдэг. Цахимжуулалтын нөлөөгөөр үйлдвэрлэлийн процесс, өртгийн сүлжээ, хувь хүний болон хүмүүсийн хамтын амьдралын нөхцөл, хэв маяг хувьсан өөрчлөгдөж байна.
Цахимжуулалттай холбоотой нэр томъёонуудыг ойлгомжтой үгээр тайлбарлах, энэ талаарх ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү товхимолыг Герман хэлнээс орчуулан хүргэж байна. Товхимолд багтсан мэдээлэл, тайлбарын тусламжтайгаар уншигчид маань уг сэдвээр илүү тодорхой ойлголттой, санал бодлоо илэрхийлэх чадвартай болж, энэ нь эргээд ХАА-н салбарын хөгжилд үр өгөөжөө өгнө гэж найдаж байна.
Quelle:https://www.dlg.org/de/landwirtschaft/themen/technik/digitalisierung-arbeitswirtschaft-und-prozesstechnik/dlg-merkblatt-447
"Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн амжилтын үндэс - үр сортын салбарын хөгжил"
Монголын хөдөө сонин 2021 оны №02/03 дугаар
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ХААИС-ийн ХАА-н эдийн засаг, инновац, хөгжлийн төвтэй хамтран энэ 2021 оноос хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд бид төслийн хүрээнд боловсруулсан бодлогын тойм, зөвлөмжүүдийг Монголын хөдөө аж ахуйн салбарын ууган хэвлэл болох “Монголын хөдөө” сонин дээр хэвлүүлж, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Энэ удаагийн дугаараар бид “Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн амжилтын үндэс – үр, сортын салбарын хөгжил” сэдэвт бодлогын тоймыг хүргэж байна. Бид хөдөө аж ахуйн салбарын бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, тариалангийн аж ахуйн нэгжүүд, болон салбарын төрийн бус байгууллагуудад, мэргэжлийн холбоодод зориулж эдгээр бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргадаг билээ.
"Дотоод гадаадын технологи, туршлага сүлэлдсэн өгөөж баян хурал"
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран 2019 оны 12 сарын 03-04-ны өдрүүдэд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр германы болон үндэсний судлаачид, эрдэмтэд “Монгол орны газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө” сэдэвт судалгааны үр дүнгээс танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шийдлүүдийн талаар хоёр өдрийн турш сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. “Шинэ өсөлт” сэтгүүлийн 2020/01 дугаарт тус зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй сурвалжлага, мөн Тогтвортой хөдөө аж ахуй төслийн удирдагч Др. А. Катер, зөвлөгөөнд зочин илтгэгчээр уригдан оролцсон БНКУ дахь Амазон ХХК-ийн төлөөлөгч Проф. Др. Т. Майнел нарын сонирхолтой ярилцлагууд хэвлэгдэн гарчээ.
"Монгол орны газар тариалангийн хөрс хамгааллын асуудал"
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шатанд бид ХХААХҮЯ, бусад түнш байгууллагуудаа Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой хөрс боловсруулах арга технологи, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх чиглэлээр мөн хөрсийг элэгдэл эвдрэлээс урьдчилан сэргийлэх сайн туршлагуудын талаар мэдээ мэдээлэл, судалгаагаар ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид “Монгол орны газар тариалангийн хөрс хамгааллын асуудал” сэдвээр дараах судалгааны өгүүлэлийг Та бүхэнд хүргэж байна. Энэхүү өгүүлэл нь Монгол орны газар тариалангийн хөрсний доройтлын шалтгаан, түүний өнөөгийн байдал, энэ талаар хийгдсэн судалгааны үр дүн, хөрс хамгааллын талаарх хууль зүйн орчинг тоймлон үзэж энэ талаар зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргах зорилготой юм.
"Сайн тариаланч өөрийн талбайн хөрсний үржил шимийг мэддэг байх хэрэгтэй"
Танай сэтгүүлээр дамжуулан монголын нийт тариаланчидтай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шат 2016 оны 4 дүгээр сараас хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн нэг үндсэн чиглэл нь тариалангийн талбайн хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт билээ. Тариалангийн талбайн хөрс хамгааллын асуудлаар хууль эрхзүйн орчин нилээд сайн бүрдсэн боловч тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхэд тариаланч хүний зайлшгүй мэддэг байх ёстой тариалангийн талбайн хөрсний үржил шим, ургамлын хооллолт, хөрс бордоход анхаарах зүйлс, хөрснөөс шинжилгээний дээж авах энгийн арга ажиллагааны талаар энэ удаад та бүхэнд хүргэхийг зорилоо.
Дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу.
“Тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэл – ХАА-н салбарын өрсөлдөх чадварын үндэс”
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогвортой Хөдөө аж ахуй төслийн удирдагч Др. А. Катер "Шинэ тариаланч" сэтгүүлийн 2016 оны 02-р дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Сайн байцгаана уу? Миний нэрийг Алфред Катер гэдэг. Би бага насаа Германы хөдөө тосгонд газар тариалангийн фермд өнгөрүүлсэн. Тухайн үеэс л ХАА-н салбарын хүн болохоор шийдсэндээ. Георг-Августын нэрэмжит Гёттинген хотын их сургуулийг агрономч мэргэжлээр төгссөн. Мөн сүүлд энэ сургуульдаа таримал ургамлын өвчин, ургамал хамгааллын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах боломж олдсон юм.
Ярилцлагыг бүрэн эхээр нь хавсралтаас үзнэ үү.
"Газар тариалан, бэлчээрийн аж ахуйд глифосатыг хэрэглэх зөвлөмж"
Глифосатын найрлагатай гербицидийн хэрэглээ дэлхий дахинд сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэх болжээ. Монгол улсын хувьд ч хэрэглээ тогтмол өсч байгаа юм. Энэхүү гербицидийг химийн уринш хийхэд өргөнөөр ашигладаг байна. Тиймээс глифосатыг хэрэглэхэд “УХБ-ын зүй зохистой хэрэглээ”-ний асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой. Ургамал хамгааллын бодисыг зөв зохистой хэрэглээгүй тохиолдолд байгаль орчинд хор хөнөөлтэй төдийгүй, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд аж ахуйн нэгжийн хувьд ч үргүй зардал болж хувирдаг билээ. Европын холбооны улсуудад хүний эрүүл мэндэд үзүүлэх глифосатын нөлөө, эрсдлүүдийн талаар ихээхэн яригдах болжээ. Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Юлиус-Күн институт глифосатын зүй зохистой хэрэглээний талаар боловсруулсан зөвлөмжийг манай төслийн зүгээс Монгол хэлнээ хөрвүүллээ. Энэхүү зөвлөмжийг германы тариалангийн болон бэлчээрийн аж ахуйд зориулж нийтэлсэн бөгөөд монголын тариалангийн үйлвэрлэлд нэвтрүүлэх, санаа авах зүйлс олон байна.
„Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн туршлага зөвлөмжүүд”
Тогтвортой хөдөө аж ахуй төслийн эхний үе шатанд (2013-2015) бид өөрсдийн үйл ажиллагаагаараа дамжуулан Монгол орны байгал цаг уурын нөхцөлд тохирсон үр тариа, төмсний дэвшилтэт, тогтвортой технологи нэвтрүүлэхийг зорин ажилласан билээ. Энэ хүрээнд бид ХААИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран төслийн загвар аж ахуйн нэгжүүдийн талбай дээр үр тариа, тосны ургамал, төмсний олон шинэ сортууд, тариалалтын шинэ арга технологиудыг туршиж, судаллаа.
Энэхүү гарын авлагад бид төслийн гурван жилийн туршилт судалгааны ажлын үр дүнг танилцуулахын зэрэгцээ, туршилт судалгаан дээр тулгуурлан боловсруулсан зөвлөмжийг тариалан эрхлэгчдэд хүргэж байна.