Fotogalerie

Өмнөговь аймаг: “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв хамтран аймаг, сумдын агрономчид, ХХААГ-т нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийн тариаланчдад зөвлөгөө өгөх, танхимын ба талбайн сургалт зохион байгуулах ур чадварыг сайжруулах зорилгоор “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сургалтыг 2019 оноос хойш зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн талбайн сургалтыг ТХАА төсөл, Судалгаа хөгжлийн төв болон Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2022 оны 6-р сарын 23-24-ний өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа.