Fotogalerie

Ногоон долоо хоног/ ХАА-н сайд нарын дээд хэмжээний 9 дүгээр чуулга уулзалтад оролцлоо

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс энэ оны 1-р сарын 18-25 хооронд танилцах аялалыг ХБНГУ-д амжилттай зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь Хүнс Хөдөө Аж Ахуйн нэгдсэн Форум (ГФФА), Ногоон долоо хоногийн үеэр зохион байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой.