шинэ мэдээлэл:
Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах сургалт боллоо
ХХААХҮЯ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мөрөн сумын ЗДТГ, Мөрөн сумын ногоочдын зөвлөл хамтран хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтаар тогтвортой, уур амьсгалд дасан зохицсон тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн төр, засгийн бодлого, урамшуулал, дэмжлэг, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал, ургамал хамгааллын цогц аргыг нэвтрүүлэх талаар танилцуулж, тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн систем (plant.mofa.gov.mn)-д нэвтрэх, мэдээллээ оруулахад туслах, мэдээлэл, зөвлөгөө өглөө.