шинэ мэдээлэл:
Хүнсний ногооны зоорь агуулах болон зээлийн талаарх судалгаа
ХХААХҮЯ-ны хүсэлтээр Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 16-аас 23-ны хооронд тус төслийн олон улсын зөвлөх Доктор.Кевин Галлагхер болон төслийн баг Улаанбаатар, Орхон, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын зарим сумдад ажиллаж, төмс, хүнсний ногооны зоорь агуулахын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт-ярилцлага хийлээ. Энэхүү судалгааны ажлын зорилго нь төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын өнөөгийн байдал, ололт амжилт, хэрэгцээ шаардлага, тулгамдаад байгаа асуудал, ЗГ-аас олгож байгаа хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байдал, зээл авахад учирч буй хүндрэл, бэрхшээлийг судлахад оршив.
Мөн Монгол Улсын хүнсний ногооны зоорь, агуулахын системийг сайжруулахад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулахад чиглэгдсэн. Энэ хугацаанд нийт 18 төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын үйл ажиллагаатай танилцаж, ХХААХҮЯ-ны болон нийслэлийн ХХААГ-ын зоорь, агуулахын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сумдын агрономичидтай ярилцаж, тариаланчид, холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцов.