шинэ мэдээлэл:
“Хөрсний эрдэс азот болон хөрсний агрегатын тогтвортой байдлыг тодорхойлох” онол, аргазүйн сургалт боллоо

Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй" төслийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ХБНГУ-ын Лейбнизийн Их сургуулийн Доктор. Г.Гүүггэнбэргэр, ХААИС-ийн Агроэкологийн сургууль дээр “Хөрсний эрдэс азот болон хөрсний агрегатын тогтвортой байдлыг тодорхойлох” онол, аргазүйн сургалт мөн “Хөдөө аж ахуйн хөрс-Уур амьсгалын зохицуулагч болох нь” сэдвээр нээлттэй семинарыг амжилттай зохион байгууллаа. Тэрээр тус сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутан сурагчидтай санал бодлоо солилцлоо. Тус сургалтад ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Хөрс-Агрохимийн лаборатори, мөн Дархан-Уул аймаг дахь Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн Хөрс-Агрохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.