шинэ мэдээлэл:
“Хөрсний үржил шимийг сайжруулах, сэлгээний таримлын тариалалтыг нэмэгдүүлэх” нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Дархан-Уул аймагт “Хөрсний үржил шимийг сайжруулах, сэлгээний таримлын тариалалтыг нэмэгдүүлэх” нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго нь сэлгээний таримлын тариалалтыг хагас эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмэгдүүлэх цогц шийдлийг тодорхойлох зорилготой юм. Хэлэлцүүлэгт Ургамал газар тариалангийн хүрээлэн, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, салбар холбоод, тариаланчид, ургамлын тос, тэжээлийн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, салбар холбоод оролцлоо.