шинэ мэдээлэл:
“Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, “Эх булаг” Монголын ногоочдын холбоотой хамтран 2024 оны 4 сарын 2-ны өдөр “Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа. Сэлэнгэ, Орхон аймгийн ногоочдын холбоодын удирдлагуудад нэмүү өртөг шингэсэн хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, гишүүдийнхээ хүнсний ногооны борлуулалтыг сайжруулах ур чадвар олгох зорилготой энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, “Эх булаг” МНХ, Сэлэнгэ, Орхон аймгийн төлөөлөл, ХХААХҮСХТ, Дархан-Уул аймгийн Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн, зөвлөх агрономичид болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.