шинэ мэдээлэл:
“Төмсний бичил булцуу үйлдвэрлэл” сэдэвт семинар
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХБНГУ-аас агрономич, агро-биотехнологич, төмсний мэргэжилтэн хадагтай Бритта Ковалский Вирусгүй орчинд төмсний бичил булцуу үржүүлэх чиглэлээр 2024 оны 6-р сарын 30-наас 7 сарын 6-ны хооронд ХХААХҮСХТөв, болон Дархан-Уул аймгийн УГТХүрээлэн дээр тус тус ажиллалаа. Төмсний бичил булцуу үржүүлэхэд зөвлөх энэ ажлын хүрээнд УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол хэрэгжилтэнд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм. Доктор. Бритта Ковалский болон төслийн мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн дээр “Төмсний бичил булцуу үйлдвэрлэл” сэдэвт семинарыг 2024 оны 7 сарын 3-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад УГТХүрээлэн, ХХААХҮСХТөв, Ургамал хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн төмсний бичил булцуу үржүүлгийн чиглэлээр ажиллаж буй судлаачид, эрдэмтэд нийт 20 гаруй хүн оролцлоо.