шинэ мэдээлэл:
Төслийн 4-р үе шатны үнэлгээ хийгдэв
![](assets/images/a/108_to_web-cutted_selected-45b9c727.jpg)
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн 4 дүгээр үе шат нь хөдөө аж ахуйн зохистой дадал, уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалангийн технологи, Монгол улсад хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр 2022 оны 01-р сараас 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжиж байна. Тус төслийн хэрэгжилтийн байдлыг үнэлэхээр ХБНГУ-аас хатагтай Ингэ Геркэ 3 дугаар сарын 17-21-ны хооронд Монголд ажиллалаа. Хатагтай Геркэтэй хамтран төслийн удирдагч ноён Др. Алфред Катер, ГФА Консалтинг Групп ХХК-ийн төлөөлөгч ноён Симон Витиx, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төслийн менежер хатагтай Г. Ганцэцэг нар Монгол Улсад ирж ажиллалаа.
![](assets/images/7/101_to_webpage_cutted_selected-7b013052.jpeg)
Төслийн багаас төслийн зөвлөх Др. Б.Эрдэнэболор, мэргэжилтэн Б.Алтанцэцэг нар ажилалаа. Төслийн үнэлгээний баг Монголын талын хамтрагч байгууллагууд болох ХХААХҮЯ, ХААИС, НҮБ-ын ХХААБ, Дархан-Уул аймаг дахь УГТХ, ХХААХҮСХТ, МТҮХ, „Эх Булаг” Монголын ногоочдын холбоо болон Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн Ерөнхий агрономич, тариаланч нартай уулзалтууд хийж, төслийн 2022 оноос өнөөдрийг хүртэл хийсэн үйл ажиллагаануудын үр дүнг хэлэлцэж, улмаар төслийн 4-р үе шатыг дуустал хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.