Fotogalerie

Тариалангийн даатгалын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн Др. Бобоёонов Монгол улсад ирж ажиллаа

Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2017 оны 10 сарын 11-15 хооронд ХБНГУ-ын Лайбниц Институтын судлаач Др. Бобоёоновыг Монгол улсад урьж ажиллууллаа. Др. Бобоёонов Монгол Улсад ажиллах хугацаандаа ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай албан уулзалтууд хийсэн бөгөөд 2017 оны 10 сарын 13 өдөр даатгалын ажлын хэсгийхэнтэй дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.