Fotogalerie

“Тариалангийн талбайн хөрсийг бордох арга технологи” сургалт амжилттай болж өндөрлөв

Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс ХХААХҮЯ, ХААИС, Дарханы УГТХ-тэй хамтран 2016 оны 11 сарын 29, 12 сарын 01-ний өдрүүдэд “Тариалангийн талбайн хөрсийг бордох арга технологи” сэдэвт сургалтыг Дархан, Улаанбаатар хотуудад зохион байгууллаа. Энэхүү сургалтанд төв, баруун, зүүн бүсийн 10 гаруй аймгуудаас нийт 220 орчим тариалан эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөл, аймаг сумдуудын Хөдөө аж ахуйн газруудын мэргэжилтнүүд, агрономчид оролцлоо.