Зургийн цомог
Фото зургийн галерей сонгох 2014 :
Төмсний мэргэжилтэн М. Мичке-гийн энэ удаагийн томилолт
Тогтвортой ХАА төсөл нь 2014 оны 8 сарын 04-08 хооронд төмсний мэргэжилтэн ноён Марк Мичке-г хоёрдахь удаагаа Монгол Улсад урьж ажиллуулаа. Ноён Мичке нь салбартаа хорь гаруй жилийн туршлагатай Германы Хайлброн хотын ХАА-н зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ахлах зөвлөх юм.
Монгол Улсад ажиллах хугацаандаа ноён Мичке нь Төвийн бүсийн аймгуудын хэд хэдэн аж ахуйн нэгжийн талбайгаар зочилж, төмс үйлдвэрлэгчдэд хөрс боловсруулалт, төмсний өвчлөлт, борлуулалт, түгээх менежмент г.м. сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.
Мөн 8 сарын 5-ны өдөр Монголын хөдөөг дэмжих фермерүүдийн холбооны дэмжлэгтэйгээр бид Төв аймгийн Борнуур суманд “Төмсний өвчлөлт, түүнтэй тэмцэх арга замууд” сэдвээр сургалт семинар зохион байгууллаа.
