Зургийн цомог

“Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийн удирдах хорооны хурал 2015 оны 3 сар

Өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдөр Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой Хөдөө Аж" төслийн 4-дэх удаагийн Удирдах хорооны хурал Монгол Улсын ХХААЯ-н дээр зохион байгуулагдлаа.

Хуралд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн Яамны төлөөлөл, ГФА Консалтинг Групп ХХК-ийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгчдийг төлөөлөн ИАК Аграрконсалтинг ХХК-ийн төлөөллүүд Германы талаас байлцсан бол Монголын талаас ХХААЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгчид, загвар аж ахуйн нэгжүүд мөн ХААИС-ийн төлөөлөл оролцлоо.