Fotogalerie
Фото зургийн галерей сонгох 2019 :
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан - онол-үйлдвэрлэлийн бага хурал
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг 11 сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, ХХААХҮЯ-нд амжилттай зохион байгууллаа. Хуралд ХХААХҮЯ, тариалан бүхий аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, МХЕГ, ХААИС, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монгол орны Баруун, Зүүн бүсийн шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Монголын Тариаланчдын Үндэсний холбоо, түүний орон нутаг дахь салбаруудын төлөөлөл, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд зэрэг салбарын олон байгууллагуудын төлөөллүүд, нийт 100 гаруй төлөөлөгчид оролцжээ.
