Fotogalerie

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан- олон улсын зөвлөгөөн

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран 2019 оны 12-р сарын 3-4-нд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд салбарын яам, харъяа агентлагууд, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуй газрууд, мэргэжлийн ба эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, тариаланчдын төлөөлөл болсон  120 гаруй хүн оролцлоо.