Бүгд Найрамдах Казакстан Улсын газар тариалангийн туршлагаас судлав
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 01-07-ны хооронд Бүгд Найрамдах Казакстан Улсад “Уур амьсгалын өөрчлөлт, газар тариалан” сэдэвт туршлага судлах аяллыг зохион байгууллаа. Энэ удаагийн танилцах аялалд ХХААХҮЯ, МХЕГ, УГТХ болон тариалан бүхий аймгуудын ХХААГ-уудын төлөөллүүд хамрагдсан. БНКУ нь байгаль уур амьсгалын хувьд манай улстай ижил нэг өргөрөгт байрладаг, далайд гарцгүй, эх газрын эрс тэс уур амьсгалтай зэрэг хоёр орны хувьд төстэй талууд олон. Мөн 1990 оноос өмнө ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, нүүдлийн мал аж ахуйг эрхэлж ирсэн уламжлалтай,зах зээлд манайтай ижил шилжиж орсон боловч эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжиж чаджээ.
Тус улсын газар тариалангийн үйлдвэрлэл нь зөвхөн дотоодын хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахад чиглэсэн бус экспортод чиглэсэн газар тариалангийн бүтээгдэхүүн болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Монгол улсын хувьд уринш-үр тарианы богино ээлжит сэлгээнээс татгалзаж, сэлгээнд буурцагт ургамал, үр тариа, наранцэцэг, маалинга зэрэг шинэ таримлуудыг оруулах, цулгуй уриншийг эзэмшилт уриншаар солих замаар экспортын чиг баримжаатай газар тариалан хөгжүүлэх туршлагыг Казахстан улсаас судалж хэрэгжүүлэх боломж байна. Аяллын төгсгөлд хоёр улсын төрийн, эрдэм шинжилгээ, судалгааны болон орон нутгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийх ажлууд байгааг онцолж, судалгааны зорилгоор таримал ургамлын сорт солилцох, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд урьж оролцуулах зэрэг эхний ээлжийн ажлуудыг зохион байгуулахаар тогтлоо.