“Экстейншиний арга зүй - сургагч багшийн сургалт”

Герман Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний сургагч багш бэлтгэх” эрчимжүүлсэн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд ХХААХҮЯ-нд амжилттай зохион байгууллаа. Нэвтрүүлэх үйлчилгээний төлөвлөлт, хяналт-үнэлгээ, арга зүйн мэдлэг, практик ур чадвар олгоход чиглэсэн уг сургалтанд Архангай, Баян-Өлгий, Дундговь, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд аймгуудын ХХААГ-ын дарга, нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, ХААҮШУОНТ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтыг “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн олон улсын зөвлөх Др. Кэвин Галлагер, мэргэжилтэн Б.Эрдэнэболор, ХААҮШУОНТ-ийн Инноваци, зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний хэлтсийн дарга С.Нандинцэцэг нар удирдан явуулсанбөгөөд нэвтрүүлэх үйлчилгээнд цахим технологи ашиглах, цахим сургалт, зайнаас мэдээлэл түгээх үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх зорилгын хүрээнд Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн мэргэжилтэн Я.Цэцэг-Өлзий, Монголын Үндэсний Телевизийн гэрээт продюсер Д.Ганзориг нар фото, видео контент бэлтгэх, орон нутгийн мэргэжилтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчдэд цахим сургалт явуулах туршлагаасаа хуваалцаж, дасгал ажил удирдан явууллаа.

Go back