Газар тариалангийн хөгжил-2024 “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурал
Их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн хөгжил 2024” “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурлыг 4 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд ХААИС-дээр зохион байгуулав. Уг бага хурлын зорилго нь ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн дэвшил, хөрс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх арга технологи, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх судалгааны үр дүнг хэлэлцэн дүгнэх, олон нийтэд мэдээллэхэд оршиж байв.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Доктор.Георг Гүггенбергер “Хөрсний үржил шимд ялзмаг, хөрсний организмуудын гүйцэтгэх үүрэг”, Ноён. Юрич Лоссие “Автомат удирдлагатай талбайн робот: Хөдөө аж ахуйн техникийн хувьсгал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, Хатагтай Г.Ганцэцэг “DINAK-ийн арга зүйд суурилан хийсэн ХАА-н тогтвортой байдлын үнэлгээний үр дүн”-г уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод танилцуулав. Бага хурлаас тулгамдсан асуудлаар зөвлөмж боловсруулж холбогдох газруудад хүргүүлэхээр тогтлоо. “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Доктор.Георг Гүггенбергер “Хөрсний үржил шимд ялзмаг, хөрсний организмуудын гүйцэтгэх үүрэг”, Ноён. Юрич Лоссие “Автомат удирдлагатай талбайн робот: Хөдөө аж ахуйн техникийн хувьсгал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, Хатагтай Г.Ганцэцэг “DINAK-ийн арга зүйд суурилан хийсэн ХАА-н тогтвортой байдлын үнэлгээний үр дүн”-г уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод танилцуулав. Бага хурлаас тулгамдсан асуудлаар зөвлөмж боловсруулж холбогдох газруудад хүргүүлэхээр тогтлоо.