Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймаг, Ургамал газар тариалангийн хүрээлэн дээр 2024 оны 03 дугаар сарын 27–ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд УИХ-ын тус Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Үйлдвэржилтын хорооны дарга Г.Ганболд болон МУ-ын Ерөнхийлөгчийн ҮАБ, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр нар үг хэлж оролцлоо. “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн ОУ-ын зөвлөх ноён Марк Мичке “Төмсний аж ахуйн ургамал хамгаалал” сэдвээр цахим илтгэл тавьж оролцож байна. Тус онол, үйлдвэрлэлийн бага хуралд Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул зэрэг төвийн бүсийн аймгуудын тариаланчдын төлөөлөл, албаны бусад хүмүүс нийт 170 гаруй хүн оролцож байна.