Герман-Монголын бизнесийн өдрүүд

Үзэсгэлэнгийн үеэр

Монгол улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд 6-сарын 16-18-ны өдрүүдэд Герман-Монголын бизнесийн өдрүүд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.  Хоёр улсын бизнесийн өдрүүдийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгууллаа. Энэ хүрээнд “Made in Germany” сэдэвт бага хурлаар хоёр улсын салбар салбарын тэргүүлэх компаниуд үйл ажиллагаагаа танилцуулан илтгэл тавьж оролцсон бөгөөд мөн өөрсдийн үйл ажиллагаагаа үзэсгэлэнгийн талбайд танилцууллаа. Уг хурал, үзэсгэлэнд Германы аж үйлдвэр, инновацийн томоохон муж болох Баден-Вюртеммбергийн тэргүүлэх компаниудын төлөөлөл мөн багтаж буйгаараа ихээхэн онцлог юм.

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь энэхүү чуулга уулзалтад анх удаагаа оролцсон бөгөөд Аммак МЖЛ ХХК-тай хамтран Германы ХАА-н дэвшилтэт техник технологийг Монголын бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

Go back