Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хаалтын хурал боллоо

"Газар тариалангийн салбарт экстейншний үйлчилгээ, технологи дамжуулалтыг сайжруулах шийдэл, тэргүүн туршлага" сэдэвт Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хаалтын хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд боллоо. Энэ хурлаар төслийн үр дүн, ололт амжилтыг дүгнэлээ. Мөн хурлын үеэр Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн зохицуулагч ноён.Алфред Катер, GFA Consulting group ХХК-ийн төслийн менежер Симон Виттих нар яамны жуух бичгээр, IAK Agrar Consulting ХХК-ийн төслийн менежер Ганболдын Ганцэцэг, тус төслийн дэд зохицуулагч Баастын Эрдэнэболор, төслийн ажилтан Чулууны Төгсбат нар салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнагдлаа.

Go back