“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв”-ийн стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг

“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв (ХААҮШУОНТ)-тэй хамтран тус төвийн 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар 17-нд ХХААХҮЯ-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХААҮШУОНТ-ийн захирал Р.Цогтбаатар, БСШУЯ-ны Инновацийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одгэрэл, ТХХ төслийн удирдагч Альфред Катер, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах тэргүүтэй хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, судлаачид, ХХААХҮЯ, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов (http://mofa.gov.mn/exp/article/entry/1779). Стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжид нийцүүлэн эцэслэн боловсруулж, энэ оны III улиралд багтаан ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлд танилцуулан, батлуулах бөгөөд ХААҮШУОНТ-ийн ойрын 5 жилийн үйл ажиллагааны ерөнхий удирдамж болон ашиглагдана.

ТХХ төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан уг стратеги төлөвлөгөөнд ХААҮШУОНТ-ийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, ажлын үр дүнг сайжруулах, үүнд ялангуяа мэдээлэл харилцааны технологид суурилсан зайны сургалт, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхээс гадна ХАА-н зөвлөх, нэвтрүүлэх (экстейншиний) үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, шаардагдах эрх зүй, институцийн орчныг бүрдүүлэх томоохон зорилтыг дэвшүүлжээ.Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан экстейншиний үйлчилгээний олон талт тогтолцоог бий болгохын тулд ХААҮШУОНТ-өөс орон нутгийн ХХААГ, ХАА-н хоршоод, салбарын мэргэжлийн холбоодыг чадавхижуулахаас гадна талуудын хамтын ажиллагааны шинэ бүтэц, загваруудыг бий болгоход анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал ХХААХҮЯ-ны дэргэд салбарын эрдэм шинжилгээ, экстейншиний байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдэх ХАА-н Инновацийн Зөвлөлийг байгуулах замаар эрдэм шинжилгээ-экстейншин-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх талаар стратеги төлөвлөгөөнд тодорхой саналууд тусгагджээ. Төлөвлөсөн ихэнх ажлуудыг ХААҮШУОНТ нь дотоод, гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд ТХХ төслөөс мэргэжил, арга зүйн туслалцаа авах хүсэлтээ илэрхийлсэн болно.

Go back