“Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сургалт Завхан аймагт

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”, ХХААХҮЯ болон ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран аймгийн ХХААГ-ийн агрономчид, сумдын нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, тариаланч, ногоочдод зөвлөгөө өгөх, тэдний ур чадварыг сайжруулах зорилгоор ХААЗД сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж ирсэн. 2022 онд ХААЗД нэвтрүүлэх сургалтыг Зүүн бүсэд зохион байгуулсан бөгөөд энэ жилийн сургалтыг Баруун бүсийн Завхан аймагт 2023 оны 6-р сарын 26-27-нд “Хөрс, ургамал хамгаалал, хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд тус аймгийн Улиастай суманд зохион байгуулав.

Сургалтад ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд, Завхан, Увс аймгуудын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд болон газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг тариаланч, агрономчид мөн ногоочид нийт 50 гаруй оролцогч оролцлоо. Сургалтыг танхим болон талбайн туршлага судлах хэлбэрээр зохион байгуулсан ба сургалтын эхний хэсэгт тариалангийн талбайн хөрсний үржил шим, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, газар тариалангийн нэгдсэн цахим системийн бүртгэлжүүлэлт, ургамал хамгаалал, бордоо, ХААЗД-ын талаарх болон ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хүнсний ногооны усалгааны арга технологийн талаар явагдлаа.

Харин сургалтын хоёр дахь хэсэгт талбайн сургалтаар усалгааны системийн хэрэглээ, хүнсний ногооны өвчин, хортонтой тэмцэх аргуудыг практик дээр үзүүллээ. Мөн ХХААХҮЯ-наас газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудын хүрээнд тариалангийн салбарт чанартай элит болон сортын үрээр тариалалт хийх, бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ургамал хамгаалал, хөрсний үржил шимийг хамгаалах, ХАА-н зохистой дадал, усалгаатай газар тариалан, тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн систем болон хүнсний ногооны урамшуулал авах талаар хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд болон газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг тариаланч, агрономчид, ногоочдод шаардлагатай мэдээлэл, заавар, зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгч ажиллалаа.

Go back