Тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалт
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Дорнод аймгийн ХХААГ хамтран 2024 оны 5 дугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн сумдад тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү зөвлөх сургалтаар тогтвортой, уур амьсгалд дасан зохицсон тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл сэдвээр аймаг, сумдын агрономч, мэргэжилтэн, зөвлөхүүд болон тариаланчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилготой байлаа.
Мөн хүлэмжийн тариалалт, талбайн хүнсний ногооны үйлдвэрлэл, тэжээлийн үйлдвэрлэлийн талаар хээрийн сургалт, зөвлөгөө өгөгдлөө. Тус сургалтанд Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Орхон аймгуудын агрономичид болон хөдөө аж ахуйн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо. Мөн Дорнод аймгийн 14 сумдын агрономчид, тариалан эрхлэгчид, болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.