“Хувийн хэвшлийн болон борлуулалтын албан ёсны сувгуудад хүнсний ногоо нийлүүлэх, борлуулах” сэдэвт воркшоп Улаанбаатар хот
Жижиг үйлдвэрлэгчдийг албан ёсны борлуулалтын сувагт холбох нь жижиг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тогтсон зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Герман- Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Эх булаг Монголын ногоочдын холбоотой хамтран “Хувийн хэвшлийн болон борлуулалтын албан ёсны сувгуудад хүнсний ногоо нийлүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 8-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Жижиг үйлдвэрлэгчид болон хүлээн зөвшөөрөгдсөн борлуулалтын сувгуудын хооронд тогтвортой, харилцан ашигтай харилцааг бий болгож, эдийн засгийн өсөлт, бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.
Энэ үйл явцад зах зээлийн судалгаа, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, чанарын стандартыг хангах, үр ашигтай ложистикийг хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг бий болгох, технологийг нэгтгэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сүлжээг хөгжүүлэх, санал хүсэлтийн механизмыг бий болгох, тогтвортой туршлагыг сурталчлах, үр дүнтэй брэндинг хэрэгжүүлэх зэрэг орно. Хэлэлцүүлэгт Монголын ногоочдын холбооны Удирдах зөвлөл, Ховд аймгийн ногоочдын холбооны төлөөлөл, Монголын ногоочдын холбооны Сэлэнгэ, Улаанбаатар хотын гишүүд, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг тариаланч, агрономчид мөн ногоочид нийт 40 гаруй оролцогч оролцлоо.
Хэлэлцүүлгийн агуулгад: Жижиг үйлдвэрлэгчдийг борлуулалтын албан ёсны сувгуудад холбох; Ногоочдын бүлгүүдийн зохион байгуулалт - олон улсын сайн туршлагууд; Монголын ногоочдын холбоо болон орон нутгийн ногоочдын бүлгүүдийн хамтын ажиллагааг оролцогчид хэлэлцлээ. Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Номин сүлжээ-супермаркет болон ЕБС-ын хоолны газрын нийлүүлэлт хариуцсан төрийн өмчит ХК нар харилцан туршлага солилцлоо.Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид:
а) 1000 машины зогсоолын дэргэдэх ногооны захын талбайг аймгуудад хуваарилав; жижиг ногоочид нийлж, томоохон худалдан авагчидтай хамтарсан нийлүүлэлтийн талаар анхны хэлэлцээр хийв;
б) Монголын ногоочдын холбоо болон орон нутгийн хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн бүлгүүдийн хамтын ажиллагааны зарчим, тэргүүлэх чиглэлүүдийг тохиролцов;