Монгол улс дахь үр ашигтай, тогтвортой үр тарианы үйлдвэрлэл

Эрдэнэт хот, 2013-11-22

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь 2013 оны 11 сарын 19-26 хооронд ҮХААЯ, ХААИС-тай хамтран “Монгол Улс дахь үр ашигтай, тогтвортой, үр тарианы үйлдвэрлэл” сэдвээр Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад тус бүр 2 өдрийн сургалт семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалт семинарын сургагч багшаар ХААИС, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан хотын УГТСЭШХ-ийн эрдэмтэн багш нар мөн Аммак МЖЛ ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо.

- Ургамал хөрс, хөрс хамгааллын сэдвээр др. дэд проф. Б. Одгэрэл

- Улаанбуудайн тариалалтын онцлог, таримлын сэлгэн тариалалтын сэдвээр др. дэд проф. Б. Баатарцол

- Монгол оронд рапсын үйлдвэрлэлийг үр ашигтай, тогтвортой эрхлэх технологи сэдвээр др. дэд проф. О. Мөнхжаргал

- Үр тарианы ургамал хамгааллын асуудал сэдвээр др. дэд проф. М. Отгосүрэн

- Орчин үеийн ХАА-н техникийн ашиглалт сэдвээр др.  проф. Ч. Бямбадорж

нар тус тус хичээл заалаа. Сургагч багш нарын заасан сэдвүүдийг нэгтгэн гарын авлага болгон хэвлүүлж, сургалтын үеэр оролцогсдод тараалаа.

Дархан, Эрдэнэт хотуудад сургалтад ороцогсдын тоо харьцангүй өндөр, бид зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж чадсан бол Улаанбаатар хотод зохион байгуулагдсан сургалтанд үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид харьцангүй бага хамрагдлаа. Энэхүү гурван сургалтад нийт 130 гаруй салбарын мэргэжилтэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид хамрагдлаа. Эдгээр сургалтуудыг зохион байгуулахад дээрхи байгууллагуудаас гадна Монголын тариаланчдын холбоо, Эрдэнэт хотын МСҮТ зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаа.

Go back