Төслийн 4-р үе шатны үнэлгээ хийгдэв

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн 4 дүгээр үе шат нь хөдөө аж ахуйн зохистой дадал, уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалангийн технологи, Монгол улсад хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр 2022 оны 01-р сараас 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжиж байна. Тус төслийн хэрэгжилтийн байдлыг үнэлэхээр ХБНГУ-аас хатагтай Ингэ Геркэ 3 дугаар сарын 17-21-ны хооронд Монголд ажиллалаа. Хатагтай Геркэтэй хамтран төслийн удирдагч ноён Др. Алфред Катер, ГФА Консалтинг Групп ХХК-ийн төлөөлөгч ноён Симон Витиx, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн  төслийн менежер хатагтай Г. Ганцэцэг нар Монгол Улсад ирж ажиллалаа.

Төслийн багаас төслийн зөвлөх Др. Б.Эрдэнэболор, мэргэжилтэн Б.Алтанцэцэг нар ажилалаа. Төслийн үнэлгээний баг Монголын талын хамтрагч байгууллагууд болох ХХААХҮЯ, ХААИС, НҮБ-ын ХХААБ, Дархан-Уул аймаг дахь УГТХ, ХХААХҮСХТ, МТҮХ, „Эх Булаг” Монголын ногоочдын холбоо болон Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн Ерөнхий агрономич, тариаланч нартай уулзалтууд хийж, төслийн 2022 оноос өнөөдрийг хүртэл хийсэн үйл ажиллагаануудын үр дүнг хэлэлцэж, улмаар төслийн 4-р үе шатыг дуустал хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Go back