Талбайн өдөрлөг, 2013 оны 6 сар
Талбайн өдөрлөг нь талуудын хооронд бодит мэдээлэл солилцох боломжийг олгодог билээ. Тухайлбал, төслийн талаар, түүний үр дүнг олон нийтэд танилцуулах, германы хөдөө аж ахуйн техник, үр, сортын давуу талуудыг таниулан харуулах, германы үйлдвэрлэгч монголын хэрэглэгчдийн хооронд холбоо тогтоох зэрэг үйл ажиллагааг өрнүүлдэг. Үүний зэрэгцээгээр шинээр турших бүтээгдэхүүн, төслийн хүрээнд зохион байгуулах сургалтын талаар оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгахад чиглэгддэг болно.
Төсөл 2013 оны 6 дугаар сард хоёр удаагийн талбайн өдөрлөгийг загвар аж ахуйн нэгжүүд болон Ammac Mongolia ХХК-тай хамтран амжилттай зохион байгуулсан болно.