Танилцах аялал, 2014 оны 1 сар

ТНБД П.Блезертэй хийсэн уулзалт

Хоёр дахь удаагийн танилцах аяллыг 2014 оны 1 дүгээр сард жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон 7 хоног” үзэсгэлэн яармаг, Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн чуулгантай уялдуулан зохион байгуулсан юм. Монгол Улсын ҮХАА-н дэд сайд, ноён Ц.Туваанаар ахлуулсан төлөөлөгчид чуулганд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн яармагтай үзэж танилцлаа. Төлөөлөгчдийг германы ХАА-н бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх практикт суурилсан сургалтын орчинтой танилцуулахад энэхүү аяллын ач холбогдол оршиж байлаа.

Монголын төлөөлөгчдийн аяллын чухал тов бол ХХХААЯ-ны парламентийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга, ноён Петер Блезертэй хийсэн уулзалт байлаа.

Энэ удаагийн аяллын хамгийн гол үр дүн нь Монгол улсын ХААИС болон ДОЙЛА Нийнбург ХХК-тай хамтарч ажиллахаар тохиролцож, гэрээ байгуулсанд оршино. Ийнхүү гэрээ байгуулагч талууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, илүү хүчин чармайлт гарган ажиллахаар боллоо.

Go back