"Тариалангийн хөрсний менежмент, бордох технологи" семинар амжилттай зохион байгуулагдлаа
Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтах бүтээлч ажлын аяны хүрээнд ХХААХҮЯ, “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл болон Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн “Тариалангийн хөрсний менежмент, бордох технологи” семинарыг 2019 оны 6 дугаар сарын 28-нд Дархан хот дахь УГТХ-д хамтран зохион байгуулав. Хөрс хамгаалах тариалангийн технологи болон бордооны зохистой хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн тус семинарт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон аймгийн үр тариа, төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчид, аймаг, сумдын агрономчдын төлөөлөл нийт 97 хүн оролцлоо.
Семинарт УГТХ болон ХААИС-ийн эрдэмтэн, судлаачдын тавьсан илтгэлүүд хөрс боловсруулах технологи, сүрлэн хучлага бүхий тариалан, буурцагт ургамлын тариалан, ойн зурвас байгуулах, хөрсний шим тэжээлийн бодисын хэрэгцээг тооцоолох, эрдэс ба органик бордоог зохистой хэрэглэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, заавар, зөвлөмжүүдийг агуулсан бол Монгол Экологийн бордоо ХХК болон Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны мэргэжилтнүүд аж ахуйн нөхцөлд органик бордоо бэлтгэх, талбайн түүхийн дэвтэр хөтлөх аргыг бодит жишээнд тулгуурлан тайлбарлалаа.
Ийнхүү уг семинар нь орон нутгийн тариаланчид, агрономчдын тариалангийн хөрсний тогтвортой менежментийн талаарх онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх бодлогын ба ТХХ төслийн зорилгод нийцэхийн хамт төслөөс тариалангийн хөрсний хамгаалал, үржил шимийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаануудад түлхэц болох шинэлэг санаа, шийдлүүдийг тодорхойлж өгснөөрөө онцгой ач холбогдолтой арга хэмжээ болж чадлаа. Семинарт оролцогчид уг арга хэмжээний ач холбогдлыг өндөр үнэлэхийн сацуу шинээр эзэмшсэн мэдлэгээ тариалангийн үйлдвэрлэлд бодитоор ашиглах эрмэлзлээ илэрхийлж байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Сургалтын илтгэлүүдийг эндээс татаж авна уу.
- Органик бордоо, Компост бордоо_Болорчимэг.pdf (3.9 MiB)
- Талбайн хөрснөөс дээж авах практик зөвлөмж_Ундрах-Од.pdf (5.6 MiB)
- Хөрс боловсруулах арга_Байгалмаа.pdf (3.0 MiB)
- Хөрсний үржил шим, сайжруулах арга зам_Туул.pdf (2.1 MiB)
- Хөрсний үржил шимийг сайжруулахад буурцагт ургамлын нөлөө_Дорлигсүрэн.pdf (5.6 MiB)
- Шим тэжээлийн бодисын баланс тодорхойлох_Ундрах-Од.pdf (8.4 MiB)
- Эрдэс бордоо хэрэглэх, ажлын үед анхаарах зүйлс_Галбаяр.pdf (7.7 MiB)
- Үр тарианы үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлууд_Баатарцол.pdf (2.3 MiB)