Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг сэдэвт цахим сургалт зохион байгууллаа
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс ХХААХҮЯ, МХЕГ, ХААИС, УГТХ-тэй хамтран “Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг” сэдэвт цахим сургалтыг 3 сарын 23-26-нд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад аймгуудын ХХААГ-ын агрономчид, МХГ-ын Таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид, ХААДС-ийн төв болон орон нутгийн харьяа байгууллагуудын шинжээчид, мэргэжилтнүүд, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэг тусламжийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг салбарын холбогдох 120 гаруй оролцогчдыг хамрууллаа.
Энэхүү сургалт нь хаврын тариалалтын өмнө хийгдэж буйгаараа цаг үеэ олсон төдийгүй сорт сорилт, үр үржүүлгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг оролцогч талуудын чадавхыг сайжруулах, нэгдсэн ойлголттой болгох, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах үндсэн зорилгодоо хүрч чадлаа.
Хичээлийг УГТХ, УХЭШХ-ийн эрдэмтэн, багш нар болон практик туршлагатай ААН-ийн төлөөлөл зааж, асуудал хариуцсан төрийн байгууллагын мэргэжилтнүүд шинэ мэдээ, мэдээллийг өгсөн, Тухайлбал, Төрөөс таримал ургамлын үр, сортын талаар баримталж буй бодлого, “Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон түүнтэй холбогдон шинэчлэгдэх журмын төслүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, таримлын үрийн чанар, стандарт, тариалалтын технологи, Мэргэжлийн хяналтын байгууллагын дижитал шилжилт зэрэг хамгийн сүүлийн үеийн шинэ мэдлэг, мэдээлэл, зөвлөмжийг өгч, оролцогчид санал бодлоо харилцан ярилцаж, хэлэлцэх байдлаар зохион байгуулагдлаа.
Сургалтын сэдэв болох Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг нь монголын газар тариалан үйлдвэрлэлийн тулгамдсан, чухал асуудал билээ. Тиймээс өнгөрсөн жил ХХААХҮЯ-ны бүрэлдэхүүнд Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийг шинээр байгуулсан. Уг хэлтэс нь монголын газар тариаланд таримал ургамлын сорт сорилтын салбаруудыг сэргээн байгуулах, үрийн тогтолцоог бий болгож, хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг зангидаж, удирдан зохион байгуулж ажиллаж байна.
- 001_Б.Уранчимэг_Үр, сортын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл_2021.03.23.pdf (3.7 MiB)
- 002_Э.Уламбаатар_Сорт сорилтын тухай_2021.03.23.pdf (1.8 MiB)
- 003_Х.Х.Борг_Таримал ургамлын сорт сорилтын салбарыг сэргээх_2021.03.23.pdf (6.4 MiB)
- 004_Д.Цэрэндулам_Тарих үрийн чанар_2021.03.23.pdf (3.7 MiB)
- 005_Ф.Траутвайн_ТУҮСТ хуульд Сортын баталгаажуулалтын тухай санал_2021.03.23.pdf (2.0 MiB)
- 006_Я.Мягмарсүрэн_Үр тарианы таримлын илтгэл 2021.03.23.pdf (1.2 MiB)
- 007_Х.Нямгэрэл_Төмсний сортуудын онцлог болон хянан баталгаа.pdf (2.5 MiB)
- 008_Б.Байгалмаа_Хүнсний ногооны сорт_2021.03.24.pdf (2.7 MiB)
- 009_П.Алтантуяа_Хүнсний ногооны үр_хангамж_2021.03.24.pdf (2.0 MiB)
- 010_Д.Өлзийсайхан_Ц.Нямдорж_Үр тарианы үр үйлдвэрлэл хэрэгцээ хангамж_2021.03.24.pdf (795.4 KiB)
- 011_Н.Энхболд_Рапсын тариалалт_2021.03.24.pdf (1.1 MiB)
- 012_Б.Эрдэнэцэцэг_CC_2021.03.25.pdf (3.5 MiB)
- 013_Ж.Намбар_Үр тарианы таримлын үрийн тариалангийн технологи_2021.03.25.pdf (422.7 KiB)
- 014_Д.Зандраагомбо_Тариалангийн талбайн хөрсөнд гарсан өөрчлөлтүүд_2021.03.24.pdf (441.6 KiB)
- 015_Б.Баатарцол_Таримлын сэлгээ_2021.03.24.pdf (2.1 MiB)
- 016_Ц.Итгэл_Буудайн ургамал хамгаалал_21.03.17.pdf (3.8 MiB)
- 017_Проф. Др. М.Отгонсүрэн_УХБ-ын зохистой хэрэглээ_2020.03.24.pdf (1.1 MiB)
- 018_Д.Түмэндэмбэрэл_Дижитал шилжилт_МХБ_2021.03.26.pdf (2.4 MiB)
- 019_Д.Цэрэндулам_Үрийн агуулах стандарт_2021.03.26.pdf (1.9 MiB)
- 020_Б.Энхболд_Практик дээрх хяналтын асуудлууд_2021.03.26.pdf (242.4 KiB)