Тогтвортой төмсний үйлдвэрлэл
Герман - Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс” ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Элит-Үр ХХК-тай хамтран 2014 оны 5 сарын 07-ны өдөр „Тогтвортой төмсний үйлдвэрлэл“ сэдэвт сургалт семинарыгДархан хотын ХААИС дээр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт семинарт Төв, Булган, Сэлэнгэ аймгуудаас 60 гаруй төмсний үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдлаа. Сургагч багшаар ХБНГУ-ын Хайлброн хотын ХАА-н зөвлөх үйлчилгээ эрхэлдэг ТББ-ын ахлах зөвлөх ноён Марк Мичке ажилласан бөгөөд тэрээр тухайн салбарт нийт 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.
Сургалт нь хөрс боловсруулалт, үр сорт, эрт ургацын төмсний тариалалт, усалгаатай тариалан, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, төмс хураах, хадгалах зэрэг технологийн сэдвүүдийг хамарч, төвийн бүсийн төмсний үйлдвэрлэл эрхлэгчдэд орчин үеийн дэвшилтэт, тогвортой арга технологуудыг танилцууллаа.
Харамсалтай нь цаг уурыг тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан тухайн өдрийн үдээс хойш Элит Үр ХХК-ийн талбай дээр хийхээр төлөвлөгдсөн байсан талбайн өдөрлөг цуцлагдсан.