Удирдах хорооны хурал, 2014 оны 9 сар

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдах хорооны ээлжит бус хурал 2014 оны 9 сарын 16-ны өдөр Монгол Улсын ҮХААЯ дээр зохион амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар төслийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн зэрэгцээ 2014 оны 12 сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн энэ үеэр загвар аж ахуйн нэгжүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнөж одоогийн байгаа Агрокомплекс ХХК, Элит-Үр ХХК-ийн хажуугаар дахин нэг загвар аж ахуйн нэгж сонгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдлээ.

Тус хуралд Монголын талын төлөөлөгчдийг ҮХААЯ-ны ГТБХЗГ-ын дарга Б. Оргил ахлан оролцсон бол Германы талаас Холбооны ХХААЯ-ны Засгийн газрын асуудал эрхэлсэн дарга К. Супп ахаллаа.

Go back