“Ургамал хамгааллын зохистой дадал” дэлгэрүүлэх cургалт зохион байгууллаа
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, УХЭШХ, УГТХ, Дархан-Уул аймгийн ХХААГ-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт “Ургамал хамгааллын зохистой дадал дэлгэрүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтыг хөтөлбөрийг тус төслөөс УХЭШХ-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан “Ургамал хамгааллын зохистой дадлын мэргэшүүлэх сургалтын концепц”-ийн агуулгын хүрээнд бэлтгэсэн бөгөөд онолын мэдлэгийг УХЭШХ-ийн эрдэмтэд, дадлага туршлагын ажлыг ХБНГУ-ын “Дойла-Нийнбург” сургалтын төвийн сургагч багш Рольф Сийлинг удирдан явууллаа.
УХЭШХ-ийн эрдэмтэд Ургамал хамгааллын хууль, эрхзүйн баримт бичгүүд, Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны тухай хуулиуд, Ургамал хамгааллын цогц арга хэмжээ, Таримал ургамлын талбайд хог ургамал, ургамлын өвчин, хортон шавьжийн нөлөөгөөр учирсан хохирлын шалтгааныг тодорхойлох, түүний тархалтыг тооцох, тэмцэх арга замыг сонгох, гадаад мэргэжилтэн УХБ-ыг тээвэрлэх, хадгалах, талбайд шүршихэд хөдөлмөр хамгааллыг хангах, шүршигч техникийн эд ангиуд, тэдгээрийн үүрэг, засвар үйлчилгээ, УХБ-ын ажлын нормыг тохируулах зэрэг чиглэлээр тус тус танилцуулга хийж, талбайн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон, Булган аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудын мэргэжилтнүүд, тариаланчид зэрэг 40 гаруй хүмүүс хамрагдлаа. Цаг хугацааны хувьд тариалалтын дараа, талбайн хог ургамалтай тэмцэх ажлын үед зохион байгуулагдсан нь энэ чиглэлийн мэдээлэл авах, туршлага судлах хэрэгцээт үе байсан учир оролцогчдын идэвх оролцоо сайн, асуулт хариулт, хэлэлцүүлэг өргөнөөр өрнөсөн болно. Сургалтад оролцогчдын зүгээс тус сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, ялангуяа хүнсний ногоо тариалагч иргэдэд ийм сургалтыг сургагч багшаар дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулах хэрэгтэйг дурдаж байлаа.
Сургалтын илтгэлүүдийг эндээс татаж авна уу.
- 1.Ургамал хамгааллын салбарын үйл ажиллагаа-Г. Эрдэнэцэцэг.pdf (999.6 KiB)
- 2. Хүнсний аюулгүй байдал, байгал хамгаалах тухай- Б. Дондов.pdf (446.7 KiB)
- 3. Ургамал хамгааллын цогц арга- Б. Дондов.pdf (1.2 MiB)
- 4. Ургамалд учирсан хохирлын шалтгаан, тархацыг тодорхойлох- Б. Дондов.pdf (1.9 MiB)
- 5. Насанд хүрэгчдийн сургалт - Б. Дондов.pdf (342.5 KiB)
- 6. Буудайн талбайн хог ургамал- М. Отгонсүрэн.pdf (1.2 MiB)
- 7. Үр тарианы ургамлын өвчин- Т. Дэжидмаа.pdf (2.4 MiB)
- 8. УХБ-ын төрлүүд, тэдгээрийн онцлог, шинж чанарууд- Т. Дэжидмаа.pdf (1.8 MiB)
- 9. Ургамал хамгааллын арга хэмжээг оновчтой гүйцэтгэх техник, технологи- Р. Зийлинг.pdf (1.5 MiB)
- Ургамал хамгааллын арга хэмжээг оновчтой гүйцэтгэх техник, технологи.pdf (61.6 KiB)
- Хор цацах машины ажлын горимыг тохируулах.pdf (97.6 KiB)