Хүнс Хөдөө Аж Ахуйн нэгдсэн Форум (ГФФА), Ногоон 7 хоногийн үеэр ХБНГУ-д танилцах аялал амжилттай зохион байгуулагдлаа
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс энэ оны 1-р сарын 14-21 хооронд танилцах аялалыг ХБНГУ-д амжилттай зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь Хүнс Хөдөө Аж Ахуйн нэгдсэн Форум (ГФФА), Ногоон долоо хоногийн үеэр зохион байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой.
Тус чуулганд ХХАА-н сайд, хатагтай Р. Бурмаагаар ахлуулсан төлөөлөгчид оролцсон бөгөөд чуулга уулзалтын үеэр олон чухал яриа хэлэлцээрүүдийг хийлээ.
Танилцах аялалд оролцсон бусад төлөөлөгчид, Монголын талын төслийн хамтрагчид маань энэ үеэр Германы талын төслийн хамтрагчидтай уулзалдаж, өнгөрсөн оны үйл ажиллагаа, төслийн үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ 2015 оны үйл ажиллагааны үндсэн чиг үүргүүдийг талаар санал бодлоо солилцлоо.
Энэ удаагийн танилцах аялалын нэг чухал зорилго нь ХБНГУ-ын таримал ургамлын үр, сортын бодлого, эрхзүй, менежменттэй танилцах, туршлага судлах явдал байсан бөгөөд энэ ажлын хүрээнд төлөөлөгчид Ханновер хотноо байрлах Холбооны сортын агентлагт зочилж, Магдебург хотод байрлах Холбооны сортын агентлагийн харъяа Сорт сорилтын станцын үйл ажиллагаатай танилцлаа. Холбооны сортын агентлаг дээр Холбооны сортын агентлагийн Ерөнхийлөгч Удо фон Крехер төлөөлөгчдийг өөрийн биеэр хүлээн авч, байгууллагаа танилцуулж, ХБНГУ төдийгүй Европын Холбооны үр сортын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийн чухал хамтрагчдын нэг болох Дойла Нийнбург сургалтын төв дээр төлөөлөгчид мөн зочилсон бөгөөд ХААИС, Дойла Нийнбург сургалтын төвийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, энэ жилээс дадлагын оюутнуудыг Дойла Нийнбург дээр дадлага хийх боломжоор хангах асуудлыг хэлэлцлээ. Үүний дараагаар төлөөлөгчид Брауншвайг хотод байрлах Клааз ХХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцсан. Хүнс Хөдөө Аж Ахуйн нэгдсэн Форум (ГФФА)-ийн үеэр зохион байгуулагддаг ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр олон чухал уулзалтууд болсон бөгөөд, тухайлбал ХААИС, Вайенштефаны дээд сургуулийн хамтын ажиллагааг буцаад сэргээх зорилгоор тус сургуулийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга др.проф. Шлаудертай уулзалдсан бөгөөд мөн төслийн хамтрагч байгууллагууд болох, Клааз, Лемкен, Гриммэ зэрэг компаниудын төлөөлөгчидтэй уулзалдаж, ажил хэрэгч яриа өрнүүллээ.