Зургийн цомог

Зөвлөх мэргэжилтэн ноён М. Мичке Монголд ажилласан нь, 2014 оны 05 сар

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийн хүрээнд 2014 оны 5 сарын 5-9 хооронд герман мэргэжилтэн ноён М. Мичке Монгол улсад ажиллаа. Ноён М. Мичкег Монгол Улсад ажиллах хугацаанд  манай төслөөс ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Элит-Үр ХХК-тай хамтран 2014 оны 5 сарын 07-ны өдөр  „Тогтвортой төмсний үйлдвэрлэл“ сэдэвт сургалт семинарыг Дархан хотын ХААИС дээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт семинарт Төв, Булган, Сэлэнгэ аймгуудаас 60 гаруй төмсний үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдлаа.

Ноён М. Мичке нь Монгол Улсад ажиллах хугацаандаа төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрс боловсруулалт, сорт, эрт ургацын төмсний тариалалт, усалгаатай тариалан, ургамал хамгааллын бодис, хадгалах байгууламж зэрэг технологийн сэдвүүдээр зөвлөгөө өглөө.