Зургийн цомог
Фото зургийн галерей сонгох 2014 :
Зөвлөх мэргэжилтэн ноён Х. Бунге Монголд ажилласан нь, 2014 оны 04 сар
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийн хүрээнд 2014 оны 4 сарын 10-16 хооронд герман мэргэжилтэн ноён Х. Бунгэ Монгол улсад ажиллаа. Ноён Х. Бунгэг Монгол Улсад ажиллах хугацаанд „Ижил уур амьсгалтай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи” сэдвээр сургалт семинарыг Улаанбаатар, Дархан хотуудад амжилттай зохион байгууллаа.
Ноён Х. Бунге нь Монгол Улсад ажиллах хугацаандаа газар тариалангийн төвийн бүсийн үр тарианы компаниудад газар дээр нь хөрс боловсруулах, хамгаалах, ургамал хамгааллын бодисын хэрэглээний чиглэлээр зөвлөгөө өгч, мөн Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн загвар аж ахуйн нэгжүүдийн талбай дээр очиж үйл ажиллагаатай нь танилцлаа.
