Үйл ажиллагаа

2014

Friday, 12.12.2014

“Газар тариалангийн салбарын санхүүжилт” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс ХХААЯ-тай хамтран энэ сарын 08-09-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Газар тариалангийн салбарын санхүүжилт” сэдвээр хоёр өдрийн зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийт 90 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд ХХААЯ болон яамны харьяа байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна банк санхүүгийн байгууллагууд, даатгалын байгууллагууд, ХАА-н техник тоног төхөөрөмж борлуулагчид, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

Read more …

Thursday, 27.11.2014

“Таримал ургамлын үр, сортын бодлого, эрх зүй, менежмент“ зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс “Таримал ургамлын үр, сортын бодлого, эрх зүй, менежмент“ сэдэвт зөвлөгөөнийг ҮХААЯ-ны ГТБХЗГ-тай хамтран энэ оны 11 сарын 19-20 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус зөвөлгөөнд нийт 10 гаруй аймгаас ҮХААГ-ын мэргэжилтэн, ургамал газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл мөн үр үржүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг нийт 50 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

Read more …

Friday, 31.10.2014

Хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, хоршоологчдын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн ажиллаа

Монгол Улсын ҮХААЯ нь 2013 оноос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний болон жижиглэнгийн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” чиглэлээр ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал төмс, хүнсний ногоо тариалдаг 63.000 орчим иргэд, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлж, “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” төслийг эхлүүлээд байна.

Read more …

Monday, 13.10.2014

Үр тариа хураах комбайны ашиглалтын үеийн тохируулга, техникийн засвар, үйлчилгээ

Төслийн хамтрагч байгууллага болох “ДОЙЛА-Нийнбург” мэргэжлийн сургалтын төвийн ХАА-н машин, техникийн сургалт хариуцсан дэд захирал Ульрих Лоссий 2014.09.30-10.03-ны хооронд Төв аймгийн Архуст, Борнуур, Сэлэнгэ аймгийн Хушаат сумдад “Үр тариа хураах комбайны ашиглалтын үеийн тохируулга, техникийн засвар, үйлчилгээ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 51 хүн хамрагдаж, Германы ХАА-н Клаас фермийн Тucano, Dominator 130, Dominator 150 маркийн комбайн дээр ашиглалтын үед анхаарах зүйлс, тохиргоо, засвар үйлчилгээний талаар дадлагад суурилсан сургалтаар мэдэж авлаа.

Read more …

Tuesday, 16.09.2014

Удирдах хорооны хурал, 2014 оны 9 сар

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдах хорооны ээлжит бус хурал 2014 оны 9 сарын 16-ны өдөр Монгол Улсын ҮХААЯ дээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар төслийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн зэрэгцээ 2014 оны 12 сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн энэ үеэр загвар аж ахуйн нэгжүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнөж одоогийн байгаа Агрокомплекс ХХК, Элит-Үр ХХК-ийн хажуугаар дахин нэг загвар аж ахуйн нэгж сонгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдлээ.

Read more …

Monday, 01.09.2014

Өвөрмонголын Ганхе мужид хэрэгжиж буй германы төслөөс туршлага судаллаа

БНХАУ-ын Өвөрмонголын Ганхе мужид хэрэгжиж буй Герман-Хятадын хөдөө аж ахуйн төслийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аяллыг 8 дугаар сарын 27-30-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Аяллын бүрэлдэхүүнд төслийн загвар аж ахуйн нэгжүүд болох “Агрокомплекс” ХХК, “Элит-Үр” ХХК, түүнчлэн “Аммак МГЛ” ХХК, “Хишигтэн Нүүдэлчин” ХХК, Увс аймгийн ҮХААГ-ын төлөөлөл болон төслийн мэргэжилтэн  зэрэг нийт 8 хүмүүс хамрагдсан болно.

Read more …

Thursday, 07.08.2014

Төмсний талбайн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

“Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан ҮХААЯ, “Монгол Төмс” хөтөлбөр, Элит-ҮР ХХК мөн Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2014 оны 8 сарын 07-нд “Төмсний талбайн өдөрлөг”-ийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлалтай Элит-Үр ХХК-ийн талбай дээр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 150 гаруй төмс, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцлоо.

Read more …

Monday, 04.08.2014

Төмсний мэргэжилтэн М. Мичке-гийн энэ удаагийн томилолт

Төмс нь Монгол Улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг хүнсний ногоо билээ. Сүүлийн жилүүдэд Монгол орны төмс үйлдвэрлэл тогтвортой өсөн нэмэгдэж, дотоодын хэрэглээг бүрэн хангадаг болоод байгаа хэдий ч энэ салбарт өнөөдрийн хүртэл тулгарч байгаа олон хүндрэл бэрхшээлүүд байна. Тухайлбал сайн чанартай элит үр, усжуулалт, хадгалалт, менежмент, борлуулалтын системээс үүдэлтэй төмсний илүүдэл, үнэгүйдэл гэх мэт эдийн засгийн бэрхшээлүүдийг дагуулж байна.

Read more …

Sunday, 27.07.2014

Практикт суурилсан техникийн сургалтууд

Техник мэргэжлийн ажиллагсадаа орчин үеийн дэвшилтэт машин техникийг үр ашигтайгаар ашиглах, жолоодох ур чадварт суралцуулах нь өнөө үед газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-ийн хувьд чухал сэдвүүдийн нэг болоод байна. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник нь улам бүр “ухаалаг”  болж, энэхүү “ухаалаг” техникийг ажиллуулж, ашиглаж сурах нь салбарын техник мэргэжлийн хүмүүсийн хувьд том сорилт болж байна. Тийм ч учираас Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой ХАА” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг зорилт нь салбарын боловсон хүчнийг практикт суурилсан сургалтуудаар дамжуулан чадавхжуулах явдал юм.

Read more …

Monday, 16.06.2014

Герман-Монголын бизнесийн өдрүүд

Монгол улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд 6-сарын 16-18-ны өдрүүдэд Герман-Монголын бизнесийн өдрүүд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хоёр улсын бизнесийн өдрүүдийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгууллаа. Энэ хүрээнд “Made in Germany” сэдэвт бага хурлаар хоёр улсын салбар салбарын тэргүүлэх компаниуд үйл ажиллагаагаа танилцуулан илтгэл тавьж оролцсон бөгөөд мөн өөрсдийн үйл ажиллагаагаа үзэсгэлэнгийн талбайд танилцууллаа.

Read more …

Wednesday, 07.05.2014

Тогтвортой төмсний үйлдвэрлэл

Герман - Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс” ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Элит-Үр ХХК-тай хамтран 2014 оны 5 сарын 07-ны өдөр „Тогтвортой төмсний үйлдвэрлэл“ сэдэвт сургалт семинарыг Дархан хотын ХААИС дээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт семинарт Төв, Булган, Сэлэнгэ аймгуудаас 60 гаруй төмсний үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдлаа. Сургагч багшаар ХБНГУ-ын Хайлброн хотын ХАА-н зөвлөх үйлчилгээ эрхэлдэг ТББ-ын ахлах зөвлөх ноён Марк Мичке ажилласан бөгөөд тэрээр тухайн салбарт нийт 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

Read more …

Thursday, 10.04.2014

Ижил уур амьсгалтай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийн хүрээнд 2014 оны 4 сарын 10-16 хооронд герман мэргэжилтэн ноён Х. Бунгэ Монгол улсад ажиллаа. Х. Бунгэ нь Герман-Хятадын хамтарсан загвар аж ахуй төслийн удирдагчаар ажилладаг бөгөөд энэхүү төсөл нь Өвөр Монголын Ганхе мужад 2008 оноос хойш амжилттай хэрэгжиж байна. (www.ganhedemofarm.cn)
Ноён Х. Бунгэг Монгол Улсад ажиллах хугацаанд „Ижил уур амьсгалтай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи” сэдвээр сургалт семинарыг Улаанбаатар, Дархан хотуудад 4 сарын 11, 14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Read more …

Sunday, 12.01.2014

Танилцах аялал, 2014 оны 1 сар

Хоёр дахь удаагийн танилцах аяллыг 2014 оны 1 дүгээр сард жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон 7 хоног” үзэсгэлэн яармаг, Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн чуулгантай уялдуулан зохион байгуулсан юм. Монгол Улсын ҮХАА-н дэд сайд, ноён Ц.Туваанаар ахлуулсан төлөөлөгчид чуулганд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн яармагтай үзэж танилцлаа. Төлөөлөгчдийг германы ХАА-н бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх практикт суурилсан сургалтын орчинтой танилцуулахад энэхүү аяллын ач холбогдол оршиж байлаа.

Read more …