2015
Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь байгаль, цаг уураас шууд хамааралтай, ургацын гарц, бүтээгдэхүүний чанарт тухайн жилийн хур тунадас, байгаль, цаг уурын байдал чухал нөлөөтэй байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх хандлагатай байна. Манай орны газар тариалангийн бүс нутаг нь тариалан эрхлэхэд таатай бус бөгөөд хур тунадасаар ядмаг билээ. Тиймээс усалгаагүй тариалалт нь өндөр эрсдэлтэй салбар бөгөөд байгалийн гамшгийн улмаас үйлдвэрлэгчид үүсэх хохирлыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бодлогоор зохицуулдаг олон улсын жишиг байна.
Read more … “Хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийн менежмент, даатгалын тогтолцоо”
2015 оныг НҮБ-аас “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан Герман-Монголын хамтын ажиллагааны „Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс оны 11-р сарын 24-25 өдрүүдэд “Хөрс хамгаалал нь – тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөнийг ХХААЯ, ХААИС-тай хамтран зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд ШУА-ын Геоэкологи-Газар зүйн хүрээлэн, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, УГТЭШХ, ГХГЗЗГ, ХХААЯ болон тариалан эрхэлдэг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож тариалангийн хөрсний элэгдэл эвдрэл, түүнээс хамгаалах арга зам, дэвшилтэд технологи, техникийн сонголт болон бордооны хэрэгцээ шаардлага ба үйлвэрлэлийн
талаар илтгэлүүд сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Read more … “Хөрс хамгаалал нь – тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” зөвлөгөөн
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2015 оны 11 сарын 07-14 хооронд ХБНГУ-д “Танилцах аялал” зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох АГРИТЕХНИКА 2015-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Энэхүү аялалд ХХААЯ, ХААИС, төсөлтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл болсон арав гаруй албаны хүмүүс оролцлоо.
Read more … Танилцах аялал - “Агритехника 2015”
Холбооны ХХААЯ, МУ-ын ХХААЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн ээлжит сургалтыг 2015 оны 11 сарын 02-06 өдрүүдэд Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Политехникийн коллежтой хамтран зохион байгууллаа.
Сургалтад ХААИС-ийн Инженерийн сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Политехникийн коллеж, Орхон, Булган, Дархан-Уул аймгуудын болон Төв аймгийн Баянчандмань, Заамар сумдын МСҮТ-үүдийн нийт 20 гаруй багш нар хамрагдсан юм.
Read more … “Хөдөө аж ахуйн техникийн практикт суурилсан заах арга зүй” сургалт зохион байгуулагдлаа
Энэ оны 10-р сарын 13-14-ны өдрүүдэд Герман-Монголын бизнесийн өдрүүд MADE IN GERMANY уриан доор Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Герман-Монголын бизнесийн өдрүүдийн нээлтийн ёслол 10-р сарын 13-ны 09.00 цагт болсон бөгөөд хүндэт зочноор Монгол Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Саарланд муж улсын Парламентын гишүүн, Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон Хууль зүйн сайд Райнхольд Йост нар оролцож арга хэмжээг нээлээ.
Read more … Герман-Монголын бизнесийн өдрүүд MADE IN GERMANY амжилттай зохион байгуулагдлаа
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь Агрокомплекс ХХК-тай хамтран 2015 оны 8 сарын 12-ндТөв аймгийн Борнуур сумын нутагт байрлалтай Агрокомплекс ХХК-ийн талбай дээр “Талбайн өдөрлөг”-ийг зохион байгуулав.
Тогтвортой Хөдөө аж ахуй төсөл нь ХААИС-тай хамтран Монгол орны хөрс, байгаль цаг уурын нөхцөлд шинэ төрлийн үр тариа, тосны ургамлуудыг турших ажлуудыг хийсээр ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд Агрокомплекс ХХК-ийн талбай дээр энэ жил улаанбуудай, рапсын хэд хэдэн сортыг тариалсан бөгөөд ингэхдээ үрийн болон бордоо, ургамал хамгааллын бодисын нормыг олон янзын аргачлалаар туршисан билээ.
Read more … Үр тарианы талбайн өдөрлөг
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Элит-Үр ХХК нар хамтран 2015 оны 8 сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлалтай Элит-Үр ХХК-ийн талбай дээр “Төмсний талбайн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү Талбайн өдөрлөгт Холбооны хүнс хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч ноён Хаагер, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Дукофр зэрэг Германы талаас өндөр албан тушаалтнууд мөн Төв, Сэлэнгэ зэрэг хөдөө аж ахуйн төвийн бүсээс 60 гаруй төмсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Талбайн өдөрлөгийг Холбооны хүнс хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч ноён Хаагер, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Дукофр, “Монгол төмс”
хөтөлбөрийн зохицуулагч ноён Төрмандах нар нээж үг хэллээ.
Read more … Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлалтай Элит-Үр ХХК-ийн талбай дээрхи Төмсний талбайн өдөрлөг
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь германы төмсний сортуудыг монгол орны нөхцөлд турших, судлах, нутагшуулах билээ. Энэ хүрээнд германы богино хугацааны мэргэжилтэн Марк Митчке манай улсад 3 удаа ажиллаж, зөвлөгөө өгч, танхимын болон талбайн сургалтыг зохион байгуулсан. Түүний урилгаар Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмсний тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд ХБНГУ-ын Хайлбронн хотод 2015.07.12-19-ны хооронд зочилж, туршлага судлаад ирлээ.
Read more … Хайлбронн хотын төмсний талбайн өдөрлөгт оролцлоо
Монгол орны хувьд бэлчээрийн даац хэтэрч, бэлчээр, нутгийн хүрэлцээ жил ирэх бүр багасаж, хүн амын хүнсний хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Засгийн газраас уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас гадна эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа билээ. Эрчимжсэн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх нь малын биологийн тогтвортой өсөлтийг хангах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах, цаашлад малын гаралтай бараа бүтээгдэхүүний импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн болон байгал экологийн хувьд өндөр ач холбогдолтой юм.
Read more … Монгол улс дахь үр ашигтай, тогтвортой тэжээлийн үйлдвэрлэл
Монгол Улсын ХХААЯ нь 2013 оноос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний болон жижиглэнгийн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” чиглэлээр ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал төмс, хүнсний ногоо тариалдаг 63.000 орчим иргэд, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлж, “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” төслийг эхлүүлээд байна.
Read more … Хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулахын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн ноён К. Шмиц ажиллаа
ХБНГУ-ын Хайлборн хотын ХАА-н зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллагын ахлах зөвлөх Марк Митчке 2015.05.11-16-ны хооронд Монгол улсад ажиллалаа. Тэрээр 2014 онд 2 удаа ирж ажиллаж байсан, манай орны төмсний үйлдвэрлэлийн талаар мэдээлэл, туршлагатай билээ. Энэ удаагийн томилолтын хугацаанд Төв аймгийн Угтаалцайдам, Борнуур, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 20 гаруй тариаланчдад талбайд нь зөвлөгөө өгч ажилласан болно.
Read more … Тогтвортой төмсний үйлдвэрлэлийн чиглэлээр зөвлөх мэргэжилтэн ажиллаа
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс 2015 оны 4-р сарын 14-24 хооронд Дархан-Уул аймгийн Дархан хот, Орхон аймгийн Эрдэнэт хот , Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Мандал сумдуудад “Монгол Улс дахь газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл” сэдвээр сургалт семинар зохион байгууллаа. Тус сургалтад газар тариалангийн төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв, Орхон, Булган, Архангай аймгийн 100 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, агрономчид, холбогдох ХАА-н газруудын мэргэжилтнүүд хамрагдлаа.
Read more … “Монгол Улс дахь газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл” сэдэвт сургалт, семинар амжилттай болж өндөрлөв
Герман-Монголын хамтын ажиллаагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төсөл нь 2013 оны 4-р сараас Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт дөрвөн удаа Удирдах хорооны хурлаа зарлан хуралдууллаа. Өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдөр төслийн 4-дэх удаагийн Удирдах хорооны хурал Монгол Улсын ХХААЯ-н дээр зохион байгуулагдлаа. Хуралд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн Яамны төлөөлөл, ГФА Консалтинг Групп ХХК-ийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгчдийг төлөөлөн ИАК Аграрконсалтинг ХХК-ийн төлөөллүүд Германы талаас байлцсан бол Монголын талаас ХХААЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгчид, загвар аж ахуйн нэгжүүд мөн ХААИС-ийн төлөөлөл оролцлоо.
Read more … Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийн удирдах хорооны хурал амжилттай болж өндөрлөв
Орчин үед шинжлэх ухаан, техник, технологийн ололтууд хөдөө аж ахуйн техникийн үйлдвэрлэлд эрчимтэй нэвтэрч улам бүр “ухаалаг”болж хөгжиж байна. Энэхүү “ухаалаг” техникийг ажиллуулах газар тариалангийн инженер механикчдыг бэлтгэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал билээ.
Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн инженер, механикчдын мэргэжил дээшлүүлэх давтан сургалт”-ыг ХХААЯ, ХААИС, “Тогтвортой ХАА” төсөлтэй хамтран Улаанбаатар хотноо 2015.03.09-13-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Read more … Газар тариалангийн салбарын инженер, механикчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт