Үйл ажиллагаа

2017

Tuesday, 28.11.2017

“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо

ХХААХҮЯ нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хөдөө аж ахуйн их сургууль болон бусад эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Ургамал хамгааллын хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, хөрсний задлан шинжилгээ хийдэг лабораториуд болон аймаг орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын газар зэрэг хөрсний чиглэлээр туршилт судалгаа, сургалт зохион байгуулан ажилладаг эрдэмтэн судлаачид багш, агрономч, байцаагч нарын төлөөллөөс бүрдсэн нийт 150 орчим хүн оролцлоо.

Read more …

Sunday, 12.11.2017

Танилцах аялал - “Агритехника 2017”

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2017 оны 11 сарын 13-17 өдрүүдэд ХБНГУ-д “Танилцах аялал” зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох АГРИТЕХНИКА 2017-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Энэхүү аялалд ХХААХҮЯ, ТЭДС, Монгол улсын Хөгжлийн банк болон төсөлтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Read more …

Thursday, 26.10.2017

“Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинар боллоо

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, БХБЯ-ны харъяа Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар, Дархан Уул аймгийн ЗДТГ-тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 27-нд Дархан хотноо “Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинарын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээг анхан шатанд цуглуулах, нэгтгэх, дүгнэх, тайлагнах, мэдээллийн санд нэгтгэх болон түүнд тулгамдаж буй асуудлууд, мэдээллийн санг ажиллуулах аргачлал, энэ чиглэлээрх гадаад улс, орнуудын жишээ, загвартай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөхөд оршиж байлаа.

Read more …

Tuesday, 10.10.2017

Тариалангийн даатгалын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн Др. Бобоёонов Монгол улсад ирж ажиллаа

Тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, хортон шавьж, хог ургамалд нэрвэгдэх зэрэг олон төрлийн эрсдлүүдтэй нүүр тулах хэрэгтэй болдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдэл, ган болох давтамжууд улам ойртсоор байгаа билээ.  Тиймээс тариалангийн салбарт учирч буй эдгээр эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулах үүднээс Монгол орны нөхцөлд тохирсон эрсдлийн менежментийн системийг бий болгох зайлшгүй шаардлага үүсч байна.

Read more …

Saturday, 23.09.2017

Холбооны сортын агентлагаас зөвлөхүүд ирж ажиллалаа

Таримал ургамлын сорт сорилтын салбарыг сэргээх,үрийн аж ахуйн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Холбооны Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харъяа Холбооны сортын агентлаг/ХСА/-ийн мэргэжилтэн хатагтай Фрийдхилде Траутвайн, ноён Франк Кюфнер нарыг 2017 оны 09-р сарын 24-27 хооронд Монгол улсад урьж ажиллууллаа. Хатагтай Траутвайн энэ хугацаанд ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй албан уулзалтууд хийсэн бөгөөд 2017 оны 09 сарын 26-ны өдөр Таримал ургамлын үр, сортын тухай хуулий шинэчлэн найруулах төсөл боловсруулах ажлын хэсгийхэнтэй дугуй ширээний уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Read more …

Thursday, 21.09.2017

“Xөрсний элэгдэл,эвдрэлийг тооцоx аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулагдав

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь “хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт” бөгөөд энэ хүрээнд Төв Азийн хөрс судлалын холбоо болон Австри улсын Евроази-Номхон далайн иx сургуулиудын сүлжээ байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Xөрсний элэгдэл эвдрэлийг тооцоx аргачлал” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг дэмжиж ажиллалаа.  Тус сургалт 2017 оны 9 сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар, Дундговь аймагт зохион байгуулагдсан юм.

Read more …

Monday, 18.09.2017

Төслийн удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн хоёрдугаар үе шат 2016 оны 4 сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн Удирдах хорооны анхдугаар хурлыг өнгөрсөн оны 11-р сард Берлин хотноо зохион байгуулсан билээ. Өнгөрөгч есдүгээр  сарын 19-ны өдөр төслийн 2-дахь удаагийн Удирдах хорооны хурал ХХААХҮЯ-н дээр яамны Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулгаар удирдуулан зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Германы талаас Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ), ГФА Консалтинг групп, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төлөөлөгчид, Монголын талаас ХХААХҮЯ, ХААИС, УГТХ мөн Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн төлөөлөгчид оролцлоо.

Read more …

Monday, 24.07.2017

„Талбайн үзлэг, үрийн болон таримал үржүүлгийн талбайн хянан баталгаа“ сэдэвт сургалт

ХХААҮЯ, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон газар тариалангийн аж ахуйн нэгжүүд Монгол орны тариалангийн бүсүүдэд таримал ургамлын үр үржүүлгийн ажлыг эрчимжүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. ХХААҮЯ-наас энэ жил үр тарианы үр үржүүлэх зөвшөөрлийг 10 аж ахуйн нэгжид олгоод байна. Төмсний таримлын үр үржүүлгийн ажлыг тэргүүлж буй аж ахуйн нэгжийн нэг бол Элит үр ХХК юм.

Read more …

Tuesday, 27.06.2017

Ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдав

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд монгол талын хамтрагч байгууллагуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулан, хамтран төлөвлөх, хэрэгжүүлэх нь чухал юм. Тиймч учраас төслийн дэргэд хамтрагч талуудын төлөөлөгчдөөс бүрдсэн албан бус бүтэц болох “Ажлын хэсэг”-ийг байгуулсан билээ.
Ажлын хэсгийн ээлжит уулзалт 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулагдаж, яамны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХААИС -ийн болон ХААДД ХК-ийн газар тариалангийн даатгал хариуцсан төлөөлөгчид оролцож, төслөөс 2017 оны эхний хагас жилд хийсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, санал солилцлоо.

Read more …

Thursday, 15.06.2017

„Газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй хөрсний экологийн үнэлгээ” чиглэлээр хөрсний мэргэжилтэн ирж ажиллалаа

ХААИС, Төв Азийн хөрс судлалын нийгэмлэгийн (ТАХСН) санаачлагаар Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс Германы хөрс судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Проф. Др. Штарыг 2017 оны 06 сарын 16-18 хооронд Монгол Улсад урьж ажиллууллаа. Проф. Др. Штар нь Монгол Улсад ажиллах хугацаандаа монголын хөрс судлаачидтай хөрсний зураглал, газар зүйн бүрхэвчийн судалгааны талаар харилцан туршлага солилцлоо.

Read more …

Sunday, 04.06.2017

“Рапс, улаанбуудайн талбай дахь ургамал хамгаалал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дан ганц тохиромжтой сорт, техник хэрэгслийг сонгох нь хангалтгүй бөгөөд бордоо, ургамал хамгааллын бодисын зүй зохистой хэрэглээ нь ургацын хэмжээнд шууд нөлөөлж байдаг.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтран 2017 оны 6 сарын 05-08 өдрүүдэд “Рапс, улаанбуудайн  талбай дахь ургамал хамгаалал” сэдэвт нэг өдрийн сургалтыг Дархан-Уул, Хэнтий аймгуудад зохион байгууллаа.

Read more …

Thursday, 13.04.2017

Тариаланчдын улсын зөвлөгөөн боллоо

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Тариаланчдын улсын зөвлөгөөн 2017” үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд тариалан бүхий аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, олон улсын донор байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүд, салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, тариаланчид, ногоочдын төлөөлөл болох 500 гаруй оролцогчид хамрагдлаа. 

Read more …

Saturday, 08.04.2017

Тариалангийн даатгалын чиглэлээр зөвлөх Др. Лайф Хаймфарт Монгол Улсад ирж ажиллалаа

Монгол орны нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх нь байгаль цаг уураас шууд хамааралтай, эрсдэл өндөртэй салбар юм. Гэсэн хэдий ч 2016 оны эцсийн байдлаар, тус салбарт үр тарианы 1200 гаруй, төмс, хүнсний ногооны 370 гаруй аж ахуйн нэгжүүдэд, иргэд хувиараа өрхийн хэмжээнд түр болон байнгын ажлын байранд 111,6 мянган тариаланчид, ногоочид ажиллаж байна. Эдгээр иргэдийн амьжиргаанд тэдний үйлдвэрлэлийн тогтвортой байдал чухал нөлөөтэй. Энэ тогтвортой байдал, эрсдлийг бууруулах санхүүгийн систем нь газар тариалангийн даатгал тогтолцоо юм.

Read more …

Tuesday, 04.04.2017

Сэлэнгэ аймгийн Мандал сумын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулагдав

Монгол Улсын хамгийн олон хүн амтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөний зорилго нь үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдлэг, мэдээллээр хангах, тариалангийн талбайн ашиглалт, хэмжилтийн талаар нэгдсэн ойлголт өгөх, иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээ шинэчлэхэд оршиж байлаа.

Read more …

Wednesday, 18.01.2017

Ногоон долоо хоног/ ХАА-н сайд нарын дээд хэмжээний 9 дүгээр чуулга уулзалтад оролцлоо

ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд Кристиан Шмитийн урилгаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Берлин хотноо зохиогдсон “Ногоон долоо хоног” олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, ХАА-н сайд нарын дээд хэмжээний 9 дүгээр чуулга уулзалтад оролцлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтэс, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Малын удмын сан, “Монгол хүнсний ногоо” төсөл болон Төв аймаг дахь Махны үйлдвэрийн төлөөллүүд багтан ажилласан болно.

Read more …