Үйл ажиллагаа

2019

Monday, 02.12.2019

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөн

ХХААХҮЯ, ХААИС-тай Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс хамтран 2019 оны 12-р сарын 3-4-нд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотнооамжилттай зохион байгууллаа. Уур амьсгалын дулааралт Монголд нэн эрчимтэй илэрч байна. 1940-2018 оны хооронд Монгол орны хэмжээгээр жилийн агаарын дундаж температур 2.4°-аар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин эрчимтэй байна. Харин энэ хугацаанд жилийн нийлбэр хур тунадас 6% орчмоор буурчээ.

Read more …

Monday, 18.11.2019

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа

Дэлхийн цаг агаар сүүлийн 80 жилд 0,850С-аар дулаарсан байхад манай оронд 2,40С-аар буюу даруй 3 дахин эрчимтэй дулаарсан байна. Гэтэл энэ хугацаанд хур тунадас нэмэгдээгүй, ургамал ургалтын хугацаанд харин ч буурсан нь манай оронд газар тариалан эрхлэх нөхцөлийг улам бүр хүндрүүлж байна. Энэ нь ган, зуд, үер бороо, салхи зэрэг цаг агаар-уур амьсгалын аюулт үзэгдэл, хэт халалтын давтамж болон түүний эрчим нэмэгдэх, газрын гадаргын ууршуулах чадамж өсөж, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, улмаар усны нөөц хомсдох, таримлын ургацын хэлбэлзэл ихсэх, ургамлын хортон шавжийн дэгдэлт болох зэрэг байгаль-нийгэм, эдийн засгийн ихээхэн сөрөг үр дагавар дагуулж байгааг олон улсын болон үндэсний эрдэмтэн судлаачид тогтоогоод байна.

Read more …

Sunday, 20.10.2019

„Ургамлын үрийн судалгааны чанарын менежмент“ мэргэжил дээшлүүлэх сургалт

Ургамлын үрийн шинж чанарыг олон улсын хэмжээнд зөв зүйтэй тогтоон мөн түүнчлэн тэдгээрийг баталгаажуулах явдал нь үрийн шинжилгээний газрын лабораторийн нөхцөл байдал, ажилтан мэргэжилтэнгүүдийн ур чадвар, хэрэглэж буй аргачлалаас ихээхэн хамаарна. Энэхүү ур чадварыг дээшлүүлэн дэмжих зорилгоор “Тогтвортой хөдөө аж ахуй төслийн” хүрээнд Германы Захсэн-Анхалт мужийн Халле Хотын ургамлын үрийн шалган баталгаажуулах газартай хамтран 10-p сарын 21- 25-ны хооронд долоо хоногийн сургалтыг Германы Халле хотод явууллаа. Тус сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатopийн эрхлэгчид Д. Энхтуяа болон И. Ургамалсайхан нар хамрагдав.

Read more …

Sunday, 06.10.2019

“Экстейншиний арга зүй - сургагч багшийн сургалт”

Герман Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний сургагч багш бэлтгэх” эрчимжүүлсэн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд ХХААХҮЯ-нд амжилттай зохион байгууллаа. Нэвтрүүлэх үйлчилгээний төлөвлөлт, хяналт-үнэлгээ, арга зүйн мэдлэг, практик ур чадвар олгоход чиглэсэн уг сургалтанд Архангай, Баян-Өлгий, Дундговь, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд аймгуудын ХХААГ-ын дарга, нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, ХААҮШУОНТ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.

Read more …

Tuesday, 17.09.2019

“Үрийн төмсний чанарын хяналт” онол, практик хосолсон сургалт

Таримал ургамын үрийн хянан баталгаажуулалтын тогтолцоог сайжруулж, хянан баталгаажуулалтыг найдвартай хийх нь газар тариалан эрхлэгчдийн хувьд олон жил эрүүл, найдвартай үрээр тариалах үндэс, цаашилвал хэрэглэгчдийг эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангах чухал ач холбогдолтой юм.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, МХЕГ, УГТХ, Дархан-Уул Аймгийн ХХААГ, “Элит үр” ХХК-тай хамтран 2019 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт “Үрийн төмсний чанарын хяналт” сэдэвт сургалтыг таримал ургамлын үрийн чанарын хяналтын байцаагчид, агрономичид, ЭША-нуудад зориулан зохион байгууллаа.

Read more …

Thursday, 25.07.2019

“Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал”

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, ХААИС, УГТХ-тэй хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал - Монгол, герман мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт УГТХ-ийн Хөрс, агрохимийн лаборатори, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Хөрс, агрохимийн лаборатори, ШУА-ийн Газарзүй – Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын лаборатори, МХЕГ-ын төв лаборатори, МУИС-ийн Хөрсний лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, УХХ-ийн  мэргэжилтнүүдээс гадна Инженер Геодези ХХК, Гацуурт ХХК, НАРТ ШУҮН Консалтинг ХХК-ийн Хөрсний итгэмжлэгдсэн лаборатори зэрэг хувийн компаниудын төлөөлөл болох 50 гаруй мэргэжилтнүүд, хөрс судлаачид оролцлоо.

Read more …

Sunday, 30.06.2019

Бүгд Найрамдах Казакстан Улсын газар тариалангийн туршлагаас судлав

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 01-07-ны хооронд Бүгд Найрамдах Казакстан Улсад “Уур амьсгалын өөрчлөлт, газар тариалан” сэдэвт туршлага судлах аяллыг зохион байгууллаа. Энэ удаагийн танилцах аялалд ХХААХҮЯ, МХЕГ, УГТХ болон тариалан бүхий аймгуудын ХХААГ-уудын төлөөллүүд хамрагдсан. БНКУ нь байгаль уур амьсгалын хувьд манай улстай ижил нэг өргөрөгт байрладаг, далайд гарцгүй, эх газрын эрс тэс уур амьсгалтай зэрэг хоёр орны хувьд төстэй талууд олон. Мөн 1990 оноос өмнө ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, нүүдлийн мал аж ахуйг эрхэлж ирсэн уламжлалтай,зах зээлд манайтай ижил шилжиж орсон боловч эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжиж чаджээ.

Read more …

Thursday, 27.06.2019

"Тариалангийн хөрсний менежмент, бордох технологи" семинар амжилттай зохион байгуулагдлаа

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтах бүтээлч ажлын аяны хүрээнд ХХААХҮЯ, “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл болон Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн “Тариалангийн хөрсний менежмент, бордох технологи” семинарыг 2019 оны 6 дугаар сарын 28-нд Дархан хот дахь УГТХ-д хамтран зохион байгуулав. Хөрс хамгаалах тариалангийн технологи болон бордооны зохистой хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн тус семинарт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон аймгийн үр тариа, төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчид, аймаг, сумдын агрономчдын төлөөлөл нийт 97 хүн оролцлоо.

Read more …

Wednesday, 19.06.2019

“Ургамал хамгааллын зохистой дадал” дэлгэрүүлэх cургалт зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, УХЭШХ, УГТХ, Дархан-Уул аймгийн ХХААГ-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт “Ургамал хамгааллын зохистой дадал дэлгэрүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтыг хөтөлбөрийг тус төслөөс УХЭШХ-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан “Ургамал хамгааллын зохистой дадлын мэргэшүүлэх сургалтын концепц”-ийн агуулгын хүрээнд бэлтгэсэн бөгөөд онолын мэдлэгийг УХЭШХ-ийн эрдэмтэд, дадлага туршлагын ажлыг ХБНГУ-ын “Дойла-Нийнбург” сургалтын төвийн сургагч багш Рольф Сийлинг удирдан явууллаа.

Read more …

Monday, 17.06.2019

“Ургамал хамгааллын зохистой дадал хэвшүүлэх сургагч багш бэлтгэх сургалт”зохион байгууллаа

Хүнсний аюулгүй байдлын нэг үндсэн суурь нь газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын бодис/пестицид/ыг зохистой хэрэглэх билээ. Үр тарианы томоохон аж ахуйн нэгжүүд өөрийн агрономчтой, олон жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй зэргээс шалтгаалан ургамал хамгааллын бодисыг харьцангуй зохистой ашиглаж байна. Харин төмс, хүнсний ногоо тариалагчид жижиг талбайд олон төрлийн таримал тариалдгаас гарал үүсэл нь тодорхойгүй, эрдэм шинжилгээний байгууллагаар туршигдаж баталгаажуулаагүй, хэрэглэх заавар, тун хэмжээ нь мэдэгдэхгүй, гарах үр дүн, нөлөө нь ойлгомжгүй пестицидыг урд хөршөөс хяналтгүйгээр оруулж ирж, талбайдаа ашиглаж байгаа нь ихээхэн эрсдлийг бий болгож байна.

Read more …

Sunday, 16.06.2019

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв”-ийн стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг

“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв (ХААҮШУОНТ)-тэй хамтран тус төвийн 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар 17-нд ХХААХҮЯ-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХААҮШУОНТ-ийн захирал Р.Цогтбаатар, БСШУЯ-ны Инновацийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одгэрэл, ТХХ төслийн удирдагч Альфред Катер, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах тэргүүтэй хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, судлаачид, ХХААХҮЯ, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов.

Read more …

Monday, 15.04.2019

Таримал ургамлын хяналтын улсын байцаагчид, шинжээчдийн сургалт зохион байгууллаа

Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь таримал ургамлын сорт, үрийн аж ахуйн тогтолцоог дэмжих билээ. Энэ хүрээнд таримал ургамлын үрийн чанарын менежмент(тээвэрлэлт, хадгалалт, ариутгал, бэлтгэл), үрийн дээж авах, шинжлэх, тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайгаас хөрсний дээж авах, шинжилгээнд хүргүүлэх, түүнийг шинжлэх, хөрсний шим тэжээлийн бодисын хангамжийг тооцоолох зэрэг газар тариалангийн үйлдвэрлэлийн амин чухал сэдвээр ХХААХҮЯ, МХЕГ-тай хамтран 2019 оны 4 сарын 16-19-ны өдрүүдэд дөрвөн өдрийн онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.

Read more …

Thursday, 11.04.2019

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн гуравдугаар үе шат 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн Удирдах хорооны ээлжит хурал 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо  зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Германы талаас Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ), ГФА Консалтинг групп, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төлөөлөгчид, ХБНГУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн болон Монголын талаас ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгчид, ХААИС-ийн удирдлага оролцлоо.

Read more …

Sunday, 10.02.2019

ХБНГУ-ын Нюрнберг хотод зохион байгуулагдсан “Biofach 2019-Органик хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн” үйл ажиллагаанд оролцлоо

ХБНГУ-ын Нюрнберг хотод 2019 оны 02-р сарын 13-16-ны өдрүүдэд 30 дахь удаагийн “BIOFACH-Органик хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн” зохион байгуулагдаж, нийт 143 улсын 51,500 үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, төрийн яам, байгууллага, хэвлэл мэдээлэлийнтөлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон байна. Органик ХАА-н судалгааны институт-Фибл-ээс гаргасан мэдээгээр, дэлхийн 181 улсад нийт 68,9 сая га талбайд, 2.9 сая фермерорганик үйлдвэрлэлийг эрхэлж, 92 тэрбум еврогийн бүтээгдэхүүн борлуулж байна. Австрали, Аргентин, БНХАУ улсууд органик үйлдвэрлэлд шилжсэн ХАА-н эдэлбэр газрын хэмжээгээр, Энэтхэг, Уганда, Мексик улсууд органик фермерийн тоогоор, АНУ, Герман, Франц улсууд органик бүтээгдэхүүний хэрэглээгээр тус тус дэлхийд тэргүүлж байна.

Read more …