Үйл ажиллагаа

2022

Thursday, 29.12.2022

“Газар тариалангийн инноваци” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

Герман-Монголын хамтын ажиллагааны ”Тогтвортой хөдөө аж ахуй төсөл, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Газар тариалангийн инноваци” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-д “Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэж заасан.

Read more …

Wednesday, 07.12.2022

"Газар тариалангийн тогтвортой байдлын үнэлгээ” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалт

Герман-Монголын хамтын ажиллагааны ”Тогтвортой хөдөө аж ахуй төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Газар тариалангийн тогтвортой байдлын үнэлгээ” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь тус салбарт нөөцийг гамтай, үр ашигтай зарцуулах, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн үр ашгийг хангах, салбарын хөгжлийг нийгэм, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилтуудыг цогцоор нь хангахад чиглэдэг.

Read more …

Friday, 18.11.2022

ХБНГУ-ын тариаланчдын холбоод, зөвлөх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал амжилттай болж өндөрлөлөө

Герман Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2022 оны 11 сарын 19-26 хооронд ХБНГУ-д танилцах, туршлага судлах аяллыг зохион байгууллаа. Энэ удаагийн танилцах аялалд ХХААХҮЯ болон МТҮХ-ны тэргүүлэх гишүүдийн төлөөлөл оролцлоо. МТҮХ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон холбоод, ТББ-уудыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон байгууллага болон хөгжиж, цаашид энэхүү бүтэц тогтолцоог хэрхэн сайжруулах тал дээр ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлага, тэр дундаа тариаланчдын холбоо, хоршоологчдын холбоод олон арван жилийн өмнөөс тогтвортойгоор хөгжиж ирсэн ХБНГУ-ын туршлагаас судлах зорилготой энэ удаагийн аялалд нэгдлээ.

Read more …

Sunday, 23.10.2022

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 4-р үе шат нь 2022 оны 1-р сараас хэрэгжиж эхлээд байна. 2022 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл Монгол улсад албан айлчлал хийх үеэр Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах сонирхолоо дахин баталгаажуулж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны ерөнхий төлөөлөгч ГФА Консалтинг Групп ХХК-ийн төслийн менежер Симон Веттих нар Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн дөрөвдүгээр үе шатыг 2022-2024 оны хооронд дахин гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Read more …

Tuesday, 04.10.2022

"Ургамал хамгааллын цогц арга, Талбайн хянан баталгаанд цахим технологи ашиглах нь" сургалтыг Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, МХЕГ-тай хамтран ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор “Ургамал хамгааллын цогц арга, Талбайн хянан баталгаанд цахим технологи ашиглах нь“ сэдэвт сургалтыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 2022 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд танхим, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулав. МХЕГ-ын нийслэл, орон нутгийн таримал ургамлын үр, хорио цээр, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын 20 гаруй улсын байцаагчид танхимын болон талбайн хоёр өдрийн сургалтад хамрагдсан бөгөөд талбайн сургалтад аймгийн тариаланчдын төлөөллөөс мөн оролцлоо.

Read more …

Tuesday, 20.09.2022

“Газар тариалангийн салбарын боловсрол, сургалт, экстейншн” зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Герман-Монголын “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” арга хэмжээний нэг хэсэг болох “Газар тариалангийн салбарын боловсрол, экстейншн, боловсон хүчин” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тус ззөвлөлдөх уулзалтад төслийн Монгол талын хамтрагчдаас 21 аймгийн агрономчид, Хөдөө аж ахуй их сургууль, Монголын үндэсний тариаланчдын холбоо, Монголын Агрономчдын холбоо, Ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг байгууллагуудаас оролцлоо.

Read more …

Monday, 19.09.2022

ТХАА төслийг хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ын захирал ноён Кюнстлинг Монгол улсад ажиллалаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ын захирал ноён Кюнстлинг 2022 оны 9 дүгээр сарын 20-24-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж, төслийн Монгол талын хамтрагчидтай уулзаж, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг сонирхон, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Түүнийг Монгол улсад ажиллах үеэр 17 дахь жилдээ зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022” арга хэмжээ тохиосон бөгөөд тэрээр тус үзэсгэлэнд зочилсон юм. нэхүү үзэсгэлэн, арга хэмжээний нэрийг ХБНГУ-д зохион байгуулагддаг “Ногоон 7 хоног” арга хэмжээнээс санаа авч нэрэлснээр ийнхүү 17 жилийн турш амжилттай зохион байгуулагдаж иржээ.

Read more …

Monday, 22.08.2022

Завхан аймагт “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сургалтыг зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран орон нутагт газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн (экстейншний) чадавхи бий болгоход чиглэсэн цуврал сургалт, зөвлөгөөнүүдийг улс, бүс, аймгийн түвшинд 2019 оноос хойш зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн сургалтыг ТХАА төсөл, Судалгаа хөгжлийн төв болон Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2022 оны 8-р сарын 23-24-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Завхан аймгийн 24 сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэнүүд болон Тосонцэнгэл, Тэлмэн сумдын ногоочид оролцлоо.

Read more …

Sunday, 03.07.2022

“Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь" талбайн сургалт

Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ХХААХҮЯ-тай хамтран 2022 онд “Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь" сэдэвт сургалтыг 3 үе шаттай (тариалалтын өмнөх, ургалт үе, хураалтын үе) зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тариалалтын өмнөх буюу эхний үе шатны сургалтыг тус оны 4 дүгээр сард танхимд суралцах хэлбэрээр Дорнод, Хэнтий аймагт зохион байгуулсан. Хоёрдахь үе шатны сургалтыг 2022 оны 7 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд ХХААХҮЯ, ХХААХҮСХТ, УХХ, Дорнод бүсийн Сургалт, эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн хүрээлэн, Дорнод, Хэнтий аймгийн ХХААГ-тай хамтран зөвлөгөө, мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох хэлбэрээр талбайд зохион байгууллаа.

Read more …

Wednesday, 22.06.2022

“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Өмнөговь аймагт

“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв хамтран аймаг, сумдын агрономчид, ХХААГ-т нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийн тариаланчдад зөвлөгөө өгөх, танхимын ба талбайн сургалт зохион байгуулах ур чадварыг сайжруулах зорилгоор “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сургалтыг 2019 оноос хойш зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн талбайн сургалтыг ТХАА төсөл, Судалгаа хөгжлийн төв болон Өмнөговь аймгийн ХХААГ хамтран 2022 оны 6-р сарын 23-24-ний өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа.

Read more …

Monday, 30.05.2022

Төслийн 4 үе шатны төлөвлөлтийн семинар амжилттай зохион байгуулагдлаа

Төслийн дараагийн үе шатны (2022 - 2024) төлөвлөлтийн семинарыг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танхимын ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд төсөл хэрэгжүүлэх баг, Монголын талаас ХХААХҮЯ, түнш байгууллагууд болох ХААИС, УГТХ, ХХААХҮСХТ, МТҮХ, МХЕГ, Дархан-Уул, Дорнод, Хэнтий аймгийн ХХААГ-ын төлөөлөл, аймгийн агрономчид, Германы талаас төсөл хэрэгжүүлэгч GFA Consuting Group ХХК-ийг төлөөлж др. Улрикэ Мюллер, IAK Agrar Consulting ХХК-иас Г.Ганцэцэг нар оролцов. Семинарын чиглүүлэгчээр олон улсын мэргэжилтэн Арно Бёргер ажиллаа.

Read more …

Sunday, 24.04.2022

“Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх нь”

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэдгээрийн хоол хүнсний хангамж, хэрэгцээг шийдвэрлэх хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуйн салбар болоод байгаа бөгөөд дэлхийн ихэнхи орон газар тариалангийн үйлдвэрлэлээр энэхүү асуудлыг шийдэж байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн буюу ургацын чанар тоо хэмжээг нэмэгдүүлэхэд Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) чухал үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ тариаланчид болон үйлдвэрлэл эрхлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор
хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмж заавруудыг гарган гишүүн
орнуудад хүргүүлсэн.

Read more …

Tuesday, 12.04.2022

“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулган

Цар тахал, ОХУ, Украйн улсын хоорондын зөрчилдөөн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож, үнэ огцом өссөн нь Монгол орны хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд аюул учруулж байна. Ургамлын гаралтай олон нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд импортоос хамааралтай хэвээр буй нь мөн үүнд нөлөөлж байна. Монгол улсын засгийн газар, нийт тариаланчид үр тариа, хүнсний ногоо, ургамлын тосны хэрэгцээг дотоодоос хангах, нөгөө талаар үйлдвэрлэлийн зардал эрс өссөн өнөөгийн нөхцөлд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчдэд хэт их дарамт учруулахгүй түвшинд тогтоох амаргүй сорилттой тулгараад байна.

Read more …