Үйл ажиллагаа

2023

Thursday, 10.08.2023

“Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс хамгаалахад ногоон бордуурт тарималыг тариалах нь” сэдэвт семинар, талбайн өдөрлөг Дархан-Уул аймагт

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран “Ногоон бордуурын таримал сорих, хөрс ургамалд үзүүлэх нөлөөг тогтоох нь” сэдэвт танхимын болон талбайн сургалтыг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд УГТХ туршилт судалгааны талбай дээр зохион байгууллаа. Уг сургалтын агуулга нь, ногоон бордуурт тарималын технологи, хөрсний үр шимд үзүүлэх нөлөө болон хөрсний бичил организм, хөрсийг элэгдлээс хамгаалах; талаар мэдлэг, мэдээллийг тариаланчдад хүргэх юм. Үүнээс гадна ногоон бордуур нь тариалангийн хөрсний ялзмагт эерэг нөлөө үзүүлж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Read more …

Sunday, 06.08.2023

“Хүнсний ногооны чанарын баталгаажуулалт хийх хялбаршуулсан аргачлал” сургалт Ховд аймагт

Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд ногооны чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтыг хангах асуудал чухал үүрэгтэй. Хүнсний ногооны чанарын менежментийг сайжруулах нэг үндсэн шийдэл нь гол нэр төрлийн хүнсний ногооны чанарын үнэлгээг практик нөхцөлд хийх хялбаршуулсан аргачлалыг боловсруулж, орон нутагт нэвтрүүлэх явдал юм.

Хүнсний ногоонд чанарын үнэлгээ хийж хэвших нь мөн чанарт суурилсан үнийн тогтолцоо бүрдүүлэх суурь болно.

Read more …

Wednesday, 02.08.2023

“Хүнсний ногооны борлуулалт, чанарын менежмент, Ногоочдын нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь ” сэдэвт сургалт Улаанбаатар хот

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Эх булаг Монголын ногоочдын холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг дэмжих замаар хүнсний ногооны борлуулалтын сүлжээг дэмжих, хоршоо бүлэг байгуулах зорилготой сургалт 2023 оны 8-р сарын 03-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Read more …

Tuesday, 01.08.2023

“Хувийн хэвшлийн болон борлуулалтын албан ёсны сувгуудад хүнсний ногоо нийлүүлэх, борлуулах” сэдэвт воркшоп Улаанбаатар хот

Жижиг үйлдвэрлэгчдийг албан ёсны борлуулалтын сувагт холбох нь жижиг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тогтсон зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Герман- Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Эх булаг Монголын ногоочдын холбоотой хамтран “Хувийн хэвшлийн болон борлуулалтын албан ёсны сувгуудад хүнсний ногоо нийлүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 8-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Жижиг үйлдвэрлэгчид болон хүлээн зөвшөөрөгдсөн борлуулалтын сувгуудын хооронд тогтвортой, харилцан ашигтай харилцааг бий болгож, эдийн засгийн өсөлт, бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Read more …

Sunday, 25.06.2023

“Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сургалт Завхан аймагт

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”, ХХААХҮЯ болон ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран аймгийн ХХААГ-ийн агрономчид, сумдын нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, тариаланч, ногоочдод зөвлөгөө өгөх, тэдний ур чадварыг сайжруулах зорилгоор ХААЗД сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж ирсэн. 2022 онд ХААЗД нэвтрүүлэх сургалтыг Зүүн бүсэд зохион байгуулсан бөгөөд энэ жилийн сургалтыг Баруун бүсийн Завхан аймагт 2023 оны 6-р сарын 26-27-нд “Хөрс, ургамал хамгаалал, хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд тус аймгийн Улиастай суманд зохион байгуулав.

Read more …

Tuesday, 23.05.2023

“Хүнсний ногооны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх инноваци, тэргүүн туршлага” сургалт Ховд аймагт

Монгол улсын засгийн газраас газар тариалангийн салбарт баримталж буй бодлогын нэг тэргүүлэх чиглэл нь хүнсний ногооны импортын хараат байдлыг бууруулах явдал бөгөөд хүнсний ногооны үр ашиг, ногоочдын орлогыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлд саад болж буй нэг томоохон хүчин зүйл бол нийлүүлэлтийн сүлжээний дутагдал, зах зээлийн гарцын хомсдол юм. Иймд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн мэргэжилтнүүдэд хүнсний ногооны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн инноваци, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чадвар олгох зорилгоор “Хүнсний ногооны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх инноваци, тэргүүн туршлага” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Read more …

Wednesday, 12.04.2023

“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлт” талбайн сургалт Өвөрхангай аймагт

Орон нутагт газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд болох аймгийн агрономчид, сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвөөс зохион байгуулж ирсэн цуврал сургалт, арга хэмжээнүүд Өвөрхангай аймагт 2023 оны 4-р сарын 13-14-нд зохиогдсон “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлт” сургалтаар үргэлжиллээ. Тус сургалтанд Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Өвөрхангай аймаг, нийслэлийн агрономч, мөн Өвөрхангай аймгийн 18 сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Read more …

Monday, 03.04.2023

“Газар тариалангийн салбар дахь лабораторийн шинжилгээний эрх зүйн орчин, технологи-арга зүйн шинэчлэл“

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл хамтран салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор өнгөрсөн жилүүдэд 21 аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэнүүдэд сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жилийн “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТ 2023” зөвлөгөөний хүрээнд ТХАА төсөл нь салбарын хэрэгцээ шаардлага болон хууль тогтоомжийг сурталчилах ажлын хүрээнд “Газар тариалангийн салбар дахь лабораторийн шинжилгээний эрх зүйн орчин, технологи-арга зүйн шинэчлэл“ сэдэвт сургалтыг 2023 оны 04-р сарын 04-ний өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулав.

Read more …

Monday, 20.03.2023

Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн дөрөвдүгээр уулзалт

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Монгол улсын ХАА-н зөвлөх үйлчилгээнд оролцогч талуудад зөвлөн туслах чиг үүрэгтэйгээр 2022 онд байгуулагдсан ажлын хэсгийн 4 дэх уулзалт 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уулзалтанд ТХАА төсөл, ХХААХҮЯ, ХААДС, ХХААХҮСХТ, МТҮХ, УГТХ, ШХА-ийн санхүүжилттэй “Монгол ногоо” төсөл, Эх булаг Монголын ногоочдын холбоо, Дорнод аймгийн ХХААГ зэрэг газар тариалангийн салбарын бодлого, эрдэм шинжилгээ, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан гол байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл 14 хүн оролцлоо.

Read more …

Monday, 16.01.2023

Хүнс Хөдөө Аж Ахуйн нэгдсэн Форум (ГФФА), Ногоон 7 хоногийн үеэр ХБНГУ-д танилцах аялал амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхий нийтэд тохиолдсон цар тахлын улмаас сүүлийн хоёр, гурван жил завсарлаад байсан Олон улсын Ногоон 7 хоног болон Хүнс хөдөө аж ахуйн нэгдсэн форум ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 29-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн яармагт дэлхийн өнцөг булан бүрээс хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэгчид ирж оролцдог бөгөөд тэд орон бүрийн амттан, шимттэн, хүнсний дээжээс танилцуулдаг билээ. Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Ногоон 7 хоногийн үеэр хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх зорилгоор Танилцах аяллыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Read more …